Д.Баатаржав: Хийн түлшний хэрэглээ агаарын бохирдлыг бууруулах нэг арга зам
2014-01-07

Утаагүй Улаанбаатар болохын төлөө бид их ажил санаачилга гаргаж байгаа. Төр үүнд мөнгө гаргаж байгаа бол иргэд байгууллага санаачилга сэтгэл дайж буй. Агаарын бохирдлыг бууруулахад хийн түлш буюу бидний хэлж заншсанаар Газ-ын хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал гэдэг дээр олон талын байр суурь нэгддэг. Манай улсад хийн түлшний салбар нь хөгжлийн тун бага түүхтэй ч хэтийн хол хаялгатай хөгжиж дэвжих салбар гэдгээ харуулж эхэлсэн. Утаагүй Улаанбаатарын төлөөх ярилцлагын хойморт Хийн түлшний “Дашваанжил” компанийн захирал Д.Баатаржавыг урьж ярилцлаа. 

6

-Компанийхаа үйл ажиллагааг товчхон танилцуулаач?

-Манай компани 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байгуулагдсан. Уул уурхайн зориулалтын техник, хүнд даацын автомашины сэлбэгийг ОХУ-аас импортлох зориулалттай байгуулагдсан. Ингээд 1997-2001 оны хооронд шингэрүүлсэн хийн станцын судалгаа хийж, 2001 оны 11 дугаар сард шингэрүүлсэн хийг хүлээн авах анхны станцыг байгуулж ашиглалтад оруулсан. Ингэж ашиглалтад оруулахад Монголд хийн аж ахуй байгуулах талаар ямар нэгэн эрхзүйн үндэс байгаагүй. Манай компани шингэрүүлсэн шатдаг хийг вагон застав дээр хүлээн авах станцын үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааг орос хэлнээс орчуулж, тухайн үеийн дэд бүтцийн хяналтын албанд танилцуулан, шингэрүүлсэн хийн аж ахуй эрхлэх, хийн аж ахуйн барилга барих гэсэн хоёр тусгай зөвшөөрлийг авч ашигласан. Тухайн үед Дэд бүтцийн яаманд хийн түлшийн асуудлыг хариуцсан хоёр мэргэжилтэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газарт нэг мэргэжилтэн бий болж, дэд бүтцийн албанд мөн шингэрүүлсэн хийн аж ахуйг хянах хяналтын байцаагчийн орон тоо бий болж, Монгол Улсад хийн аж ахуй хөгжих эх суурь тавигдсан гэж болно.

6

-Улаанбаатарт 8000 гаруй газан машин байна гэсэн албан бус тоо байдаг. Үүнээс гадна нийтийн тээврийн автобусуудыг газжуулах талаар яригддаг. Учир нь утаанд автомашины оруулах хувь нэмэр багагүй бий. Үүнд танай компани ямар оролцоотой ажиллаж байна?

-Манай компанийн оролцоо гэвэл шингэрүүлсэн хий, хийн түлшийг яг ямар ямар салбарт хэрэглэх вэ гэдэг бүх технологи тоног төхөөрөмжүүдийг судалж, үүнийг иргэдэд түгээж хэрэгжүүлэх ёстой. Үүний жишгээр анх байгуулахдаа зөвхөн ахуйн хэрэглээнд хийн түлшийг цэнэглэх зориулалтаар бус хийн түлшний хэрэглээг бүх салбарт нэвтрүүлэх зорилготойгоор байгуулагдсан. 2004 онд анх удаа Монголд шингэрүүлсэн хийгээр автомашин цэнэглэх ажлыг эхлүүлсэн. Тухайн үед манайд хийн түлшээр ажилладаг автомашин байдаг гэсэн ойлголт байгаагүй. БНСУ-аас “Таван богд” болон үүнээс гадна хоёр компани хамтран хийн түлшээр ажилладаг такси импортлож эхэлсэн. Энэ нь манай компанийн санаачлагатайгаар, бидэнтэй харилцан ярилцаж, хямд үнэтэй таксиг Улаанбаатарт явуулах, хоёрдугаарт хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдэд ойлгуулах зорилгуудтай давхацсан. Ингээд 2005 оноос Чех улсын компакт гэж ярьдаг, автомашиныг хийгээр цэнэглэх авсаархан станцыг импортлож, евро стандартыг хангах станцыг ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш тухайн үеийн Засгийн газрын цөөн хэдэн хүний буруу шийдвэрээс болж байгуулагдсан компаниудын автомашиныг хийгээр цэнэглэх эрх хязгаарлагдсан. Тэр үед 500 сая төгрөгийн тендер зарлаж, 500 сая төгрөг төлсөн компанид эрх олгож эхэлсэн. Энэ тендер нь манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны дүрмийг зөрчсөн үйлдэл болсон учраас цуцлагдсан. Үүнийг МҮХАТ болон Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газарт өгсөн бидний өргөдлийн дагуу шалгаж үзээд Засгийн газар буруу шийдвэр гаргасныг нь тогтоосон. Гэвч энэ эрх ганцхан компанид олгогдсон учраас энэ төрлийн бусад үйл ажиллагаа явуулж буй компаниудад газар олгохгүй болсон. Хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо 2006 онд байгуулагдаж, автомашиныг хийгээр цэнэглэх газруудыг хуваарилах хүсэлтийг Нийслэлийн удирдлагуудад удаа дараа гаргасан.

6

-Одоо үйл ажиллагаа чинь хэр идэвхижсэн бэ?

-Манай компани 2008 оноос улам идэвхитэй ажиллаж эхэлсэн. Тухайн ондоо бид автомашиныг хийгээр цэнэглэх зөөврийн станцуудыг Улаанбаатар болон Дархан-Уул аймагт байгуулсан. Үүнийхээ дагуу БОЯ, Цэвэр агаар сангаас зарласан хөтөлбөрт хамрагдан шалгарч, автомашиныг хийгээр цэнэглэх орчин үеийн дэлхийн шилдэг технологитой станцыг байгуулсан. Одоогийн байдлаар ийм дэлхийн стандартыг хангасан  хийн цэнэглэх 4 станцыг Улаанбаатар, Дархан-Уулд суурилуулсан байгаа.

6

-Газан машин авъя гэхээр станцууд нь цөөхөн байдаг. Цаашид станцуудынхаа тоог нэмэгдүүлж өргөжүүлэх боломж хэр байна?

-Автомашиныг хийгээр цэнэглэх ажил удаан байгаа нь аргагүй. Яагаад гэвэл хий цэнэглэх станцын газрын асуудал хамгийн чухал. Манайх 6 газрын дуудлага худалдаанд оролцоод 5 дээр нь шалгарч, станц байгуулах эрхзүйн орчин нь бүрдсэн. Гэсэн атлаа манай нэг газар алга болчихсон. Хотын шинэ удирдлагууд асуудлыг хүлээж аваад энэ газрыг олгож өгнө гэсэн. Мөн эрс тэс уур амьсгалтай учраас станцын барилгын ажил удаашрах явдал гардаг. Хойтон жилээс Улаанбаатар хотод станц цөөн байна гэсэн асуудал үгүй болно. Орон нутгууд руу баригдана, энэ талаар төр засгийн бодлогод ч бий. Тиймээс иргэд маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидэндтэй нэгдэнэ гэдэгт итгэж, ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.

7

-Бусад өндөр хөгжилтэй орны барилгууд нь баригдахдаа газын хоолойтой байдаг. Уг нь манайд энэ төрлийн хэрэглээг иргэд их сонирхож байгаа ч нөхцөл боломж нь бүрдээгүй байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Газ нь хэрэглэхэд түргэн шуурхай, эрчим хүчний хэмнэлттэй, ашигт үйлийн коэффициэнт өндөртэй. Асаалаа л бол ашгаа өгч эхэлдэг. Дэлхий нийтээр агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хийн түлшийг ашиглаж байна. Манайх одоогоор импортын хийн түлш хэрэглэж байгаа ч цаашдаа өөрсдөө олборлох тул үүнийг нийтээрээ хэрэглэх талаар анх манайх компаниа байгуулахдаа 18 аймгийн Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлж байсан. Уг нь би мэдлэг мэдээллээрээ тэргүүлсэн хүмүүс биднийг удирддаг гэж боддог байсан тул тэдэнд мэдэгдэл хүргүүлсэн юм. Гэвч тухайн үед аймаг, нийслэлийг толгойлж байсан хүмүүс энэ талын мэдээлэл муутай байсан тул дэмжигдээгүй.

7

Гэхдээ манай компани энэ бүхнийг хэрэгжүүлж эхэлсэн. Агаарын бохирдлыг багасгахад газын хэрэглээ чухал үүрэг гүйцэтгэж ирснийг манай станцын нээлт дээр ирсэн Л.Эрдэнэчимэг, С.Оюун гишүүн нар хэлж байсан. Манай компани 2008 оноос Солонгосын “Daewoo” компанийн үйлдвэрлэдэг газан бойлуурыг нэвтрүүлсэн. Үүнийгээ бид хувийн орон сууц болон ажлын байруудад суурилуулсан. Хэрэглэсэн иргэдийн зүгээс маш их талархлыг хүлээсэн. Цаашид ч үргэлжлүүлж болж байна. Гэхдээ иргэдийн дунд газ өндөр үнэтэй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Яг бодит байдал дээрээ бол улсын төсвөөс цахилгаанд нөхөөс хийдэг тул өнөөдөр хямд юм шиг харагдаж байгаа. Хэрвээ газыг энэ байдлаар дэмжээд өгвөл хямд үнээр хэрэглэх боломж бүрдэнэ. Цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод буй Улаанбаатар хотын хувьд хомсдолтой байгаа хэрэглээг газ нөхөж байгаа. Өнөөдөр бүх хоолны газар газ хэрэглэдэг. Мөн халуун усны газрууд, барилгын материал үйлдвэрлэгчид газаар ажиллаж байна.

7

-Аюулгүй байдал талаасаа иргэдийн дунд таагүй ойлголт их байдаг?

-Зарим аж ахуйн нэгж нэгнийхээ дээр гарах гэж нийгэмд буруу ташаа мэдээлэл их тарааж байна. Пропан, бутан хоёр хийн нэгдлийг тохируулаагүйгээс автомашин царцах явдал гарсан. Гэхдээ сүүлийн үеийн 2007 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудын хийн хангамжийн систем өөр болж, хий царцана гэсэн ойлголт байхгүй болсон. Мөн аюулгүй ажиллагааны талаар иргэд өөрсдөө маш буруу ойлголттой явдаг. Жишээ нь нүүрс түлж байгаад угаартаж нас барсан хүн газанд хордсоноос хэд дахин илүү байгаа. Тэглээ гээд нүүрсний уурхайг хааж, захирлыг нь шоронд суулгаагүй. Үүнтэй ижил тухайн хэрэглэгч аюулгүй ажиллагааны дүрэмтэйгээ сайн танилцаж, анхаарах хэрэгтэй. Газ худалдаж байгаа газрууд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэглэгчийн дэвтэр дээр нэгд нэгэнгүй тайлбарласан байдаг. Хэрвээ манай компанийн хэрэглэгчдэд хий алдагдсан шинж тэмдэг илэрвэл манай 24 цагийн ажиллагаантай диспетчир лүү утасдаад зөвлөгөө авах боломжтой.

7

-Газыг харьцангуй хямд үнэтэй болохоор чанаргүй байна гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл, манайхныг хямд үнэтэй, чанаргүй газ импортлодог гэсэн яриа бий?

-Дэлхийн байгалийн хий боловсруулдаг үйлдвэрүүдийн технологи маш өндөр хөгжсөн. Иймээс өнөөдөр бидний импортлож байгаа хийн түлш бол стандартын шаардлага хангасан. Тухайн импортлож байгаа улсууд дотооддоо маш өндөр хяналттай байдаг тул аюулгүй байдлын стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг л сертификатаар баталгаажуулан гаргадаг. Европт оффистой, Европын холбооны улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг “Сибур интернэшнл” компаниас манайх бүтээгдэхүүнээ авдаг. Хэрэглэгчиддээ хандаж хэлэхэд манай бүтээгдэхүүн импортлогч компанийн вэб сайтаар ороод танилцчихаж болно. Мөн ГЕГ-аас манай компани хаанаас хий импортлож байгаа мэдээллийг авч болно. Түүнчлэн Уул уурхайн яам, Газрын тосны газраас дуртай иргэн очоод энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүх компанийн импортын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг авах боломжтой.

7

-Газын чанарыг хэрхэн шалгадаг вэ?

-Манайд шалгадаг багаж бий. Динсеметр гэдэг багажаар ирж буй хийн түлшний нягтыг үздэг. Мөн манай бүх хий хадгалах сав, вагон застав манометртай. Үүнийхээ даралтыг хардаг. Жишээ -20 градуст проспан 1 мега поскал буюу 10 кг хүч см2 байх ёстой. Газны чанар даралт, нягт хоёроос л хамааралтай байдаг.

7

-Ирэх онд орон нутгууд руу хүрээгээ тэлэх үү?

-Манайх орон нутгийн компаниудтайгаа түлхүү хамтарч ажилладаг. Бид засмал замтай холбогдсон аймгуудад автомашины хийн түлшний станцуудыг барихаар төлөвлөсөн. Уг нь 2004 онд Монопол эрх авсан компани бүх аймгийн төвийг хийн түлшний станцаар холбох үүргийг хүлээсэн. Тухайн компани яагаад энэ үүргээ гүйцэтгээгүй нь одоо ч тодорхойгүй байна.

7

-Үндэсний компанийн маань хэрэглээ ямар байдаг юм бол?

-Манайх ахуйн хэрэглэгчдийн 50 гаруй хувийг хангаж байна. Манайх анх энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байхдаа сард 3 тонн л газ зардаг байсан. Одоо манай улсын сарын хэрэглээ 1500 орчим тонн болж өргөжөөд байна.

7

-Танай компани хийн халаагуурыг нэвтрүүлсэн гэж та дээр цухас дурдсан. Энэ талаараа тодруулаач?

-Монгол гэрийг халаах зориулалтын анхны хийн халаагуурыг манайх хийсэн. ОХУ-ын компанийнхныг бид урьж ирүүлж, өөрсдийнхөө санааг оруулж хийн халаагуурыг хийлгээд өнгөрсөн жил “Цэвэр агаар сан”-ийн шалгаруулалтад оруулж түрүүлсэн. Энэ хийн халаагуурыг зөвхөн монгол гэрт төдийгүй жуулчны баазуудад ч хэрэглэж болно. Мөн жижиг бага талбайтай буюу 25 метр квадрат бүхий байшингуудад хэрэглэж болно. Хийн халаагуурын дүрмийн дагуу баллон нь гэрийн гадна байрладаг. Аливаа зүйл шатаж байхдаа 0,2 хувийн угаарын хийг үүсгэнэ. Үүнийг яндангаар гаргачихдаг.

7

-Та хэрэглэгчиддээ хандаж уриалга хэлээч?

-Хийн түлшийг та бүхэн хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад улс эх орондоо оруулж байгаа хувь нэмэр чинь юм шүү. Мөн хийн түлш хэрэглэх нь манай улсын техник технологи бусад өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэх нэг боломж. Түүнчлэн хийн түлшийг хэрэглэх нь цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ автомашины хувьд бензинээр ажилладагтай харьцуулахад 20 гаруй хувиар хэмнэлттэй байна. Хөдөлгүүрийн насжилт ч урт байдаг.

7

Манайх хамгийн сүүлд дэлхийд хэрэглэгдэж буй станцуудыг Монголд нэвтрүүлсэн байгаа тул манай компаниар үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн бид станцууд дээрээ ахуйн хэрэглээний баллоныг цэнэглэх цех байгуулсан тул иргэд өөрсдийн баллоноо авчран цэнэглэх боломжтой. Мөн танай сайтаар дамжуулаад Хийн аж ахуй эрхлэгчдийн холбооны нийт гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсад шингэрүүлсэн хий ашиглах үйлсдээ 2014 онд улам их амжилт гаргаарай гэж хүсье.

7

Ярилцсанд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gazaar ger bolon huviin oron suutsiig halaah buren bolomjtoi. muu sanaatai humuusiin tsever agaar tusliin nereer mungu ideh bolomjiig ni haah geed bga uchraas uuniig demjihgui bga yuma..
2014-01-07
зочин:
энэ архичин баагий их хуцах умаа , уг нь аав нь намсрай байлтай гэтэл энэ солиот ардаа хадсан чингисийн хөрөгөө миний төрсөн эцэг гэж хуцдаг хулгайч даа
2014-01-07
bayan:
hutsvaa chi chi bas hungululttei zeel awah sanaatai bn uu
2014-01-07
zaya:
танд амжилт хүсье. үг бүхэн чинь үйлс бүхэн чинь ариун байх болтугай.газ ч гэсэн гал гаргаж байгаа учраас гал өөд өө сайн сайхан бүхнийг хүсье.
2014-01-07
зочин:
atomiin tsah. stants bariad l utaanaasaa salaa bishuu.
2014-01-07
hmtrs:
танд амжилт хүсье.үг бүхэн чинь үйлс бүхэн чинь ариун байх болтугай.газ ч гэсэн гал гаргаж байгаа учраас гал өөд өө сайн сайхан бүхнийг хүсье.
2014-01-07
kkkk mal:
huts naa chi gazaar halaaj haragdaarai chi bas hungululttei zeel avmaar bna uu ain tenegt
2014-01-07
gegeer:
negeehen heseg
2014-01-07