Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хамгийн их авлигад өртдөг гэжээ
2014-01-23

Эрдэс баялгийн салбарын талаар Уул уурхайн яамнаас олон нийтийн санал асуулгыг явуулсан билээ. Санал асуулгын дүнгээс харахад саяхан батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар мэдэхгүй гэсэн хариулт их өгчээ. Уг нь Монгол Улс анх удаа эрдэс баялгийн салбартаа баримтлах нэгдсэн бодлоготой болсон ч үүнийгээ иргэдэд таниулж, ойлгуулах ажлыг салбарын яам хангалтгүй хийж байгаа нь санал асуулгаас харагдаж буй юм. Түүнчлэн эрдэс баялгийн  салбарт эдийн засаг ямар нөлөөтэйг асуухад нийт 609 хүн хамрагдсаны 56 хувь нь эерэг гэж хариулсан байна. Гэсэн хэдий ч тус салбар нь төсвийн орлогын хэдэн хувийг бүрдүүдэг талаарх санал асуулгад дийлэнх нь дөнгөж 10 хувь гэж хариулжээ. Уг нь бол тус салбар нь улсын төсвийн 30-40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үүнээс үзэхэд тус салбарын талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй болохыг харуулж байна.

.

Мөн санал асуулгад оролцогцогсод шатдаг занар олборлохыг болон Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжсэнээс үзэхэд импортын шатахууны хараат байдлаас гарах хүсэл олон хүнд байгааг илтгэж буй юм. Бас нэгэн сонирхолтой асуудал нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг 53 хувь нь дэмжсэний зэрэгцээ олборлох үйл ажиллагааны ил тод байдлын тухай хуультай болохыг санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь хүсчээ.

.

Иргэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хамгийн их авлигад өртдөг хэмээн шүүмжилдэг. Тэгвэл “Эрдэс баялгийн салбарын аль нь их авлигад өртсөн бэ” гэсэн асуултад 51 хувь нь дээрх шүүмжлэлийг хэлжээ. Харин 23 хувь нь ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 19 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил салбарын хувьд хамгийн их авлигад өртсөн хэмээн хариулсан байна.

.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
damiran:
herlen,zanishar,bathujag,ariunbayar geed avarguud munch ikh mongo hiisendee... odoo araas altansukh,chinbaatar,uuriintuya geed l zalgaad l bas yavaj l bainadaa..
2014-01-31