Ханиад томуунаас сэргийлэх зөвлөмж гаргажээ
2014-02-19

Вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчнийг томуу, томуу төст өвчин гэх ба томуугийн халдвар агаар дуслаар болон ахуйн хавьтлын замаар дамжин халдварлана. Өвчин цочмог эхэлж, ханиалгаж, найтаалгах, хамраас нус гоожих, 38 хэм түүнээс өндөр халуурах, толгой, хоолой өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинжээр илэрдэг юм. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Баянзүрх дүүргийн ЭМН-ээс гаргасныг хүргэж байна.

D

.  Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

.

S

-Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүүцэл сайн байх явдал тул зөв хооллон, биеийн тамирын дасгал хийж, хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай амарч, бухимдаж сандрах зэргээр сэтгэл санааны тавгүй байдалд орохоос зайлсхийж, архи уухгүй, тамхи татахгүй байх,

.

SA -Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфетикаар таглах, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх,

.

SDA -Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

.

S -Хамрын салстыг сонгино, сармисны тосон хандаар арчих,

.

S -Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх,

.

DSA -Жүрж, нимбэг, киви, мандарин, чацаргана, нохойн хошуу, нэрс зэрэг жимс жимсгэний шүүс, хярам зэрэг халуун бүлээн шингэнийг сайн уух,

.

DA -Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх,

_

S -ТТТӨвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх,

.

SA -Содтой ус, сармисны ханд цайны уураар утлага хийх, Үрэвсэл намжаах зорилгоор хэт ягаан туяагаар цээж, хоолой шарах кварцын гэрлээр залгиурыг шарах, 4-5-р сээр нуруун тус газар төөнөх зэрэг эмийн бус эмчилгээ хийнэ. Эдгэрэлтийн үед дархлааг сэргээх зорилгоор А, С, РР аминдэмүүдийг  ууна. Эдгээр нь эсийн нөхөн төлжих үйл явцыг сэргээж, дасан зохицох үйл ажиллагааг идэвхижүүлнэ.

_

SDA -Халууныг 2-3 хоног буулгахгүй яагаад гэвэл хамгаалах урвал явагдаж, интерферон үүсдэг. 38-39 хэм байхад интефероны ялгаралт ихэсдэг. Гэхдээ бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс анхаарна. Амьсгалын замын цочмог халдвар нь вирусээр үүсгэгдэж, нянгийн халдвараар хүндэрдэг тул 3-4 хоноод биеийн байдал сайжрахгүй бол эмчийн заавраар нянгийн эсрэг эмчилгээ хийнэ.

s

.

-Антибиотекийг зорилгогүй хэрэглэснээр харшил үүсч, эд эсийн нөхөн төлжилтийг  дарангуйлдаг тул та заавал эмчид үзүүлж, эмчилгээг эмчийн зааврын дагуу хийснээр томуу, томуу төст өвчнийг бүрэн эдгээнэ хэмээн БЗД-ийн ЭМН-ийн сургалтын менежер Т.аАварга хэлж байна.

sda

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Парацетамалыг элгэнд муу гэх юм ханиадны бүх эм л парацетамолын найрлагатай байх юм Дээр үед Атидоприны уусмал хэрэглэдэг байсан шүүдээ хүүхдэд тохиромжтой хор багатай чанартай эм оруулж ирмээр байх юм.
2017-01-24
Зочин:
Дархлааны виферон лаа анх ирж байхдаа сайн байсан одоо чанар нь муудсан байх юм хулхи эмийн талаар ямар бодлого барьж байгаа вэ ? Эмийн сангуудад хяналт тавьдаг юмуу
2017-01-24
Зочин:
Ханиад өөр зуурын эмэнд дарагдахгүй заавал антибиотик ууж байж намдах юм энэ нь юутай холбоотой вэ? Эмийн чанар муу байна уу? агаартай холбоотой юу антибиотик уухгүй бол бүрэн дарагдахгүй бна
2017-01-24
Хонгорзул:
Энэ талаар бид сургалт хийх гж бга үнхээр хэрэгтэй мэдээлэл зөндөө бна би сүхбаатар аймгийн 4-р бүрэн дунд сургууль дунд ангийн сурагч
2017-01-19
1234:
haa baina ter 15 minut tutamd oruulah tsever agaar
2014-02-19