Чапи: Би машин барихаас айдаг
2014-02-20

Олны танил, онцгой содон үг хэллэгтэй эрхмүүдийг дууриаж, элэглэлийн төрлөөр уран бүтээл туурвидаг цөөн хэдэн жүжигчдийн нэгд тооцогддог СТА, жүжигчин Ө.Ихбаяр буюу Чапи өнөөдөр  Таксич Хоовон хөхийн энэ удаагийн “Такси” цувралын зочноор уригдав. Соёлын төв өргөөний ард байрлах “Модерн номадс”-ын урд 15 цагт болзон тэд хамтдаа “халтуур”-т гарч, Хүнсний I дүгээр дэлгүүрийн өмнөөс анхны хоёр зорчигчдоо авав. Гэсэр сүм, Бөмбөгөр, Дөрвөн зам,  25 дугаар эмийн сангийн уулзвараар баруун гар тийш эргэж, Өргөө кино театрийн өмнөх Петровисийн шатахуун түгээгүүрийн дэргэд зогсов.

da

Эхний хоёр зорчигчдыг н.Анхболд, н.Мөнхбаяр гэнэ. Тэд “Шинэ иргэншил” дээд сургуулийн оюутнууд бөгөөд “Чапи ах их гоё нээлттэй хүн байна. Зөндөө онигоо ярьсаар таарлаа. Их сайхан санагдлаа. Ер нь янз бүрийн ажил мэрэгжилтэй олны танил хүмүүс иргэдийнхээ дунд ингэж явж байгаасай. Их сайхан санагдлаа” гэж байв.

sa

Таксичин хоёр маань III-IV хороолол руу өгсөн баруун гар тийш эргэн 1000 нэрийн барааны өмнөөс удаах зорчигчдоо авав. Тэд явсаар Гранд плазагийн өмнүүр баруун эргэн Төмөр замын есөн давхаруудын хажууд зогсож, хоёр дахь зорчигчид болох залуу хосоос сэтгэгдлийг нь сонслоо. н.Хонгорцэцэг, н.Эрдэнэдаваа хоёр оюутнууд гэнэ. Тэд хэлэхдээ “Чапи ахаас залуу хүмүүс амьдралаа хэрхэн төлөвлөх талаар үнэтэй зөвлөмжүүд сонслоо. Залуу хосууд бие биедээ хайртай байж, халамжилж, буруу зөрүүгээ ярилцаж, уучилж ухаарч байх хэрэгтэй гэж байна. Даанч ойрхон замд явсан болохоор илүү их юм ярьж чадсангүй ээ” гэлээ.

s

Замын ачаалал, бөглөрөл гэсээр нэг л мэдэхэд хоёр цаг өнгөрчихсөн байсан тул Чапи СУИС-ийн урд таксинаас буусан юм. Хоовонтой хоёр цаг гаран хотын замаар “халтуур” хийсэн сэтгэгдлийг нь сонслоо.

A

-Халтуур хийх ямар байна?

-Би ер нь машин унадаггүй  дугуй унадаг. Өвөл хүйтэн болохоор дугуйгаа унаж чаддаггүй. Надад “халтуур” гэж ярих онцгүй санагддаг. Үнэндээ машин болгон такси болчихсон байхад жолооч болгон амьдралдаа тодорхой хэмжээгээр нэмэр болох гээд л хүмүүсийг хүссэн газарт хүргэж өгөхөөр явдаг байлгүй. Том компаниуд нь таксийг үйлчилгээ болгодог. Гэтэл хувь хүмүүст хэцүү ш дээ. Балга бензинээс нь авахуулаад юмны үнэ нэмэгдэж байна. Орой гэртээ очихоор хүүхдүүд нь гар харна. Тэгэхээр халтуур хийж байна гэхээсээ илүү тэр хүмүүс бусдын л адил ажлаа л хийж байгаа гэж боддог.

SA

 -Тэгвэл танд энэ ажил ямар санагдав?

-Зүгээр л юм байна хүмүүс их сайхан хүлээж авч байна. Дөрвөн ч хүнийг таксигаар хүргэж өглөө. Хамгийн гол нь эзнээ олсон ажил хийлээ гэж бодож байна. Эхний хоёр оюутан байна. Таксины мөнгөө хэмнэх нь оюутан хүний хувьд хэрэгтэй ш дээ. Дараа нь хос хоёр суулаа. Амьдралын сургааль хэллээ. Амьдрал ийм байдаг юм шүү бие биенээ хайрлаж, уучилж, алдаа оноогоо засч залруулж яваарай гэж зөвлөлөө.

S

-Ингэхэд та яагаад машин барьдаггүй юм бэ?

-Нэгд мөнгө байхгүй. Хоёрт би монголын энэ зам дээр хаанаас юу ороод ирэх бол гэж айдаг тул машин барихыг хүсдэггүй ийм л байна.

S

Ийнхүү Хоовонгийн энэ удаагийн зочин нь чухал уулзалттай хэмээн СУИС-ийн зүг яаран одлоо. Маргаашийн “Такси 59” цувралаар элэглэлийн мастер Чапи, Хоовон хоёрын сонирхолтой яриа, зорчигчдыг хөгжөөсөн онигоог таалан уншиж сонирхоно биз ээ. Ямартаа ч уншигч та бүхнээ нэг удаа ч гэсэн гэгээн гэрэлтэй “Такси” цуврал хүргэх болсондоо Хоовон маань ихэд баярлаж буйгаа мэдэгдсэн шүү.

\

1

1

П.Наран

 Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
naran:
chapi giin yariltslaga такси № 59 http://shuud.mn/?p=330983 end baigaa
2014-02-26
eeeeee:
ehnertei bizdee huuhdee salhiluulaad garsan bsan shdee
2014-02-25
coko:
chi lagaaaaaaaaaaa
2014-02-25
lucky:
hooh chapi kjklwvky baina shdee.yriltslagiig n tesen yadan huleey shudraga zaluudaa
2014-02-25
àÿàòóíãàà :
×àïè ç¿ãýýð ÷èãýýðýý èéìýý òèéìýý ìàÿã áàéõã¿é õºäºëìºð÷ ñàéí çàëóó þì ýõíýð ÷ ÿàõàâ óäàõã¿é àâàõ áàéëã¿é äýý ßìàð íàñààðàà ë ãàíöààðàà ÿâàâ ãýæ àâàõ ãýæ ¿çýý ë áàéëã¿é áîëîõã¿é áàéãàà þì áàéíà ë äàà àìüäðàëûí áîäèò ¿íýíèéã ººðèéíõººðºº îéëãîñîí óõààëàã çàëóó áàéíàà ×àïèä àìæèëò õ¿ñüå
2014-02-22
хүрэл:
аан за зүгээрээ хоовоон хүмүүс юу гэх нь хамаагүй амьдралын тойргийн хүрдийг эргүүлээд л байгаарай сонирхолтой шүү тэгж байгаад таарах ч юм бил үү халтуурдадгүй ч гэсэн нэг муу машинтай амь алба залгуулаад л байна. эхнэр-ерөнхий сайд бас сангийн сайд хавсарсан дээр нь 2 зулзага манай, эхнэрийн талын атаманууд гээд дуудлага тасрахгүй ээ болж л байна балга бензины үнэ нэмэгдэж л байна хөөрхий одоо яахав малчидад ноос сүүний мөнгө өгдөг машинтай маньд ганц балга шатахуун хялаалгахгүй байх даа хохохо
2014-02-21
*:
zaasss chapigiin vgend itgewel alian salbadai boloh bailgui...zolbin zawaan yum hn
2014-02-21
фееее:
чи аваад суугаач ...
2014-02-20
ee chaaaapi:
zaza bas ehner avahaas aina. er ni l ih osoloos aidagiin bn. mashin ch yaahav eemegtei hun buur aimaar gedegiig sain oilgoson yum shig bgaamda.
2014-02-20