Хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орно
2014-05-09

Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж байна.  Харин энэ сарын сүүлээр БНСУ-ын KOICA-гийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах  боломжтой болох аж. Гялгар уутыг дахин боловсруулж, түүхий эд болон ашиглах юм байна.

Мөн 2016 он хүртэл хог хаягдлыг дахин боловсруулах хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж ажил эхлээд байгаа тухай нийслэлийн Захирагчийн албанаас мэдээллээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хог хаягдалыг ангилан ялгаад боловсруулаад цахилгаан станцын түлшны зориулалтаар ашиглаж болдог байна. нүүрстэй холиод түлшинд ашиглаж болно, дангаар нь бас түлшинд ашиглаж болдог байна аа
2014-05-09