Импортын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлжээ
2014-06-05

Улсын Их хурлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан.

:

Хуулийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

.

Энэ хуульд уг дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар зохицуулсан байна.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин