Богд уул орчимд мал аж ахуй эрхлүүлэхгүй
2014-06-06

Нийслэлийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам гаргажээ. Уг журамд нийслэлд бэлчээрийн мал аж ахуй, хагас бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хагас эрчимжсэн аж ахуй гэсэн хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Багануур, Багахангай, Налайх дүүргийн зарим хэсэг болон таталцлалын бүсэд бэлчээрийн, хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн явуулахаар заажээ.

Тодруулбал, Налайх, Багануур Багахангай дүүрэг Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэж болох нь.

Харин мал аж ахуй эрхлэж болохгүй бүсэд хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр болон Богд уул хамрагдах аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
987987:
гамин цэрэг хүрээг эзэлчээд богд ууланд ан хийж зүрхэлдэггүй бсан бгаа юм. тийм дархан цаазтай байж. гэтэл одоо яаж бна. гамнгаас минга дахин долоон дор хэхээ
2014-06-06
зочин:
мал бол олон төрөл ургамлын үр,тоосыг тарааж ургамлын бүрхэвчийн байгалийн тэнцлийг хадгалахад чухал үүрэгтэй амьтан. ямаа л олон байж болохгүй. бусад мал бол хэт олон л биш бол байх ёстой юм.ийм тэнэг шийдвэр гаргахыг бодоход шийдвэр гаргагчид нь шинжлэх ухааны мэдлэггүй *нүүд бололтой.бондын мөнгө цуслахаас өөр чадах юмгүй л төр юм даа,хөөрхий.
2014-06-06
дамбаа:
богд уул орчимд мал ахуй эрхлэж болохгүй харин байшин барьж болнр
2014-06-06