Гурван албан тушаалтан торгуулжээ
2011-01-18

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтанд хүнсний худалдааны төв найм, махны агуулах 12, банш буузны 18, мах савлагааны 12, хэвийн боов, хиам, цагаан идээний 13 үйлдвэр, авто тээврийн дөрвөн товчоог тус тус шалгасан байна.

Шалгалтын явцад мал, амьтны гаралтай түүхий эдийг мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бэлтгэсэн, орон нутгийн гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн, хүнсний үйлдвэрлэлийг эрүүл ахуй, технологи, стандартын шаардлагын дагуу эрхлээгүй, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй бүтээгдэхүүн нийтэд худалдаалсан зэрэг 60 гаруй зөрчил илрүүлжээ. Ингээд дөрвөн аж ахуйн нэгж, гурван албан тушаалтан, таван иргэнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн 550,0 мянган төгрөгөөр торгосон аж.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин