“Энхийн төлөө” медаль гарджээ
2014-07-23

БНӨСУ-д Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын III батальонд Цагдаагийн байгууллагаас 13 офицер, 38 ахлагч ажиллагааны газар оронд штабын хэвлэл мэдээллийн төлөөлөгч, цэргийн цагдаа, ахлах сувилагч, буудагч, тасгийн пулемётчин зэрэг албан тушаалуудад батальоны хариуцлагын гурван бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.

а

Цагдаагийн байгууллагын энхийг сахиулагчид энэ сарын 8, 10, 14-ний өдрүүдэд тус тусын хариуцлага бүс дэх НҮБ-ын бааздаа НҮБ-ын “энхийн төлөө” медаль гардаж авчээ. Батальоны медаль парадын ажиллагаанд UNMISS хүчний командлагчийн орлогч бригадын генерал Рамиш Кумар Пан, Хүчний штабын J-2 дарга дэд хурандаа Матхаэз Вогт, J-6 дарга дэд хурандаа Г.Болор, Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж буй J штабын офицерууд, Юнити мужийн зохицуулагч хатагтай Мэри Каммис, ахлах холбогч офицер хурандаа Саймон Ленира нар болон Бентью хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын төлөөлөл, хүмүүнлэгийн бусад байгууллагын зочид төлөөлөгчид оролцжээ.

х

Энэ сарын 19-ны өдөр Монгол Улсын цагдаагийн байгууллагын 93 жилийг ойн баяраар батальоны болон ротын захирагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэн,  нэг өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөн амрааж, цагдаагийн баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
sendert:
afgand manaihan alaltsaj bgaa biz dee kkkk
2014-07-23
сэндэр:
үхээнц юмнууд гадаадад очиж агуулах манана монголдоо ирж бие биелгээ хийнэ онигоотой үүнийхээ оронд иракт очиж дарийн утаа үнэрлэж дайсантай алалцаач чаддаг юм бол
2014-07-23