1044 тээврийн хэрэгслийн дугаарын давхардлыг арилгажээ
2011-12-16

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүртгэлийн программд улсын дугаарыг үйлдвэрлэсэн газрын мэдээллийг оруулахад анхаарч, Улсын дугаарын үйлдвэрийн мэдээллийг Авто тээврийн газрын бүртгэлийн сүлжээтэй холбох ажлыг ЗТБХБЯ төлөвлөн гүйцэтгэж байгаа  юм байна.

Мөн Замын цагдаагийн газартай хамтарсан “Улсын дугаарын давхардал арилгах” төлөвлөгөөний дагуу 2011 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын дугаар нь давхардсан 1044 тээврийн хэрэгслийн дугаарын давхардлыг арилгасан гэх мэдээлэл байна.

Shuud.mn
Сонин хачин