Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шиидвэрлэлээ
2014-09-08

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/757 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6,0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний эзэмшлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөд шаардлагатай байгаа 81 765 900 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг үүрэг болголоо. Цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин