“МН370”-ийг дахин хайж эхлэв
2014-10-04

Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон билээ. Онгоц сураггүй алга болсны дараа дэлхийн 10 орны 2500 гаруй аврагч Энэтхэгийн далайд хайсан ч үр дүнд хүрээгүй юм. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак“МН17” онгоцны ослын дараа “МН370” онгоцыг хайх ажиллагааг зогсоосон юм. Тэгвэл өнгөрсөн сард Австралийн Ерөнхий сайд Тони Эбботийн хүсэлтийн дагуу энэхүү онгоцыг дахин хайхаар болсон юм. Малайзын талаас мэдэгдсэнээр өнөөдрөөс эхэлж Энэтхэгийн далайд дахин“МН370” онгоцыг хайж эхэлсэн тухай “www.theguardian.com” мэдээллээ. Энэ удаагийн хайх ажиллагаа сураггүй алга болсон “МН370”-аас мэдээ авчрах болно гэж Нажиб Разак мэдэгджээ. Хайх ажиллагаанд зориулж 100 гаруй төрлийн шинэ хайх систем туршихаар болсон байна.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин