Монгол төгрөг ноён долларын эсрэг суларч байна
2011-12-21

Монголбанкны  ханшаар 20-ны өдөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш  1,373.80 төгрөг байна. Энэ нь өмнөх сарын эцсийн ханштай харьцуулахад суларсан үзүүлэлт юм. Төгрөгийн ам. доллартай харьцах ханш  арваннэгдүгээр сарын эцэст 1340.9 төгрөг болж, өмнөх сараас 43 төгрөг, өмнөх оны мөн үеэс 94 төгрөгөөр суларсан байгаа.  Тус сард төгрөгийн ам. доллартай харьцах дундаж ханш 1323.42 төгрөг байсан юм. Тэгэхээр өнгөрөгч 2010 оны хамгийн их чангарсан валют Монгол төгрөг эрчээ алдсан дүр зураг харагдаж байна. Bloomberg-ийн бизнес долоо хоног сэтгүүл 2010 онд ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар Монгол төгрөгийг нэрлэж байсан билээ. Сануулахад,  2010 оны 1 дүгээр сард 1 ам.доллар 1455.7 төгрөгтэй тэнцэж байсан бол гадаад валютын урсгал нэмэгдсэнээр төгрөгийн ханш чангаран мөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар 1258.17 төгрөгтэй тэнцэж 200 орчим төгрөгөөр ханш чангарч байсан. Улмаар эдийн засагчид 2011 онд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого 40 гаруй хувиар өсөх, гадаад валютын цэвэр албан нөөц 72 хувиар өсч 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн прогнозыг хийсэн бөгөөд , төгрөгийн ханш үргэлжилж,   2011 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3 хувиар чангарч, 1222 төгрөгт хүрнэ гэсэн тооцоог хийгээд байсан. Харин 2011 он төгсөх гэж буй энэ үед харахад эдийн засагчдын прогноз биеллээ олсонгүй.
Shuud.mn
Сонин хачин
songuuliin show ugaasaa songuuli dohohoor hansh buulgaad arga hemjee avlaa gej baysgalantai medeelel hiine ter boltol osgoj uruuduulj bank chenjuud cjin helheetei humuus zugeer l hanshaar togloj bgaa zarim ni huurtaad l guigeed l mongoo dollar bolgood l unahaar ni yanadaa kk
2011-12-27
Мөнгөний бодлогоо барьж чаддаггүй Монголбанкны удирдлагыг бүрэлдэхүүнээр нь зайлуулбал таарна Энэ тэнэгүүд байгаад байвал төгрөг бөгс арчих цаас болж хувирч мэднэ
2011-12-22
Ene bol bodit xansh bish. Mongoliin bayalagiig uxaj axavaar gadniixan odor shonogyi irj bgaa ni todorxoi. Ter xemjeegeeree dollariin ursgal nemegdsen. Gexdee changuudiin gar deerxi bish, bankind bx luivarchdiin dancand licenciin mongo, ashig, tsalin xelebreer dollar mash ixeer nemegdsen. Ovol bolood uul uurxai zogsood irexeer ted nar dollaraaraa toglood exeljee. Ard tumen tuunees ni aigaad togloomiin xuuxeldei bolson. Tuunees barag orlogotoi bolgon banknii zeeltei bxad bayar bolloo geed ursgaad bdag tsag ongorson. Xerev luivarchid togloogyi bol ene jil dollariin xansh saindaa l 1100 bx bsan. Gexdee 3 sar garaad uurxai neegdexeer luivarchid mongooroo bish bayalagaa zooj toglox tul bu navs unana
2011-12-22
Цөөн тооны улс төр-бизнесийн хамааралтай нөхдүүд долларын их хэмжээний нөөцтэй болчихоод монгол төгрөг ханш чангарахаар ашиггүй болоод ирэхээр үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зохиомлоор унагаж монголын эдийн засаг, олон түмний амьжиргаагаар тоглож суугааг нөхдөө ер нь ойлгодог биз дээ, энэ нөхдийг яаах вэ, энэ бол бэртэгчин, урвагчийн хорон санааны биелэл биш үү. Нэг их онол ярьсан эдийн засагчид гуай нар шал буруу чиглэл рүү зам заагаад л, гэтэл хэдхэн хүн л асуудлыг шийдээд байна шүү дээ, цэцэрхэх хооронд чинь....
2011-12-21
Цөөн тооны улс төр-бизнесийн хамааралтай нөхдүүд долларын их хэмжээний нөөцтэй болчихоод монгол төгрөг ханш чангарахаар ашиггүй болоод ирэхээр үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зохиомлоор унагаж монголын эдийн засаг, олон түмний амьжиргаагаар тогтож суугааг нөхдөө ер нь ойлгодог биз дээ, энэ нөхдийг яаах вэ, энэ бол бэртэгчин, урвагчийн хорон санааны биелэл биш үү. Нэг их онол ярьсан эдийн засагчид гуай нар шал буруу чиглэл рүү зам заагаад л, гэтэл хэдхэн хүн л асуудлыг шийдээд байна шүү дээ, цэцэрхэх хооронд чинь....
2011-12-21
tanai site yagaad bichsen setgegdel ustgaad bgaa uim be????
2011-12-21
aamaa medej yrimar ym
2011-12-21
новшийн пүрэв өвгөн зайл
2011-12-21
naadahi chin zohiomol hansh shuu, udahgui navs unana,, shine jiliin umnu dandaa ingedeg yum.
2011-12-21