“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөр
2014-10-13

“...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...” Энэ бол МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг. Мөн УИХ-ын гишүүн, сайд байгаад сандлаа сайн дураараа орхисон “Женко” Х.Баттулгын тухай сэтгүүлч хөндөж асуухад ийн хэлсэн гэдгийг тодотгоё.

6 Үнэн шүү. Эрхэм Ерөнхийлөгч сайн найзын хувьд үнэхээр түс тас хэлсэн байв. Ингэж хэлэх хүн тун ховор гэдэгтэй ч маргах юм алга. Одоо чинь эрх мэдэлтэйгээс гадна мөнгөтэй хүнээс асар их айдаг болсон цаг. Мөнгөтэй хүн юуг ч дийлнэ, яаж чадна гэсэн сэтгэхүй нийгэмд сууж, үнэтэй машин харсан замын цагдаа хүртэл хараагүй юм шиг царайлдаг болсон үе. Би энд баян хүн гэсэнгүй. Мөнгөтэй хүн гэлээ шүү. Баян байна гэдэг харьцангуй ойлголт учраас тэр. Манай нэрт зохиолч Д.Урианхай гуай өнөөдөр баян хүн мөн үү. Мөн. Сэтгэлгээний хувьд түүн шиг баян хүн Монголд цөөхөн байх. Харин түүнд мөнгө байгаа болов уу? Ээ дээ мэдэхгүй, хоногийн хоолоо л дөнгөн данган залгуулж яваа байж мэдэх нөхөр. Яруу найрагч Б.Лхагвасүрэн баян уу? Баян. Авьяас, уран үгээрээ баян. Ингээд яриад байвал баян хоосны ойлголт дуусашгүй юм. Үр хүүхдээрээ баян хүмүүс ч манайд тун олон бий. Ер нь сэтгэлээрээ баян байна гэдэг энэ ертөнцийн хамгийн агуу зүйл гэдгийг мэргэд хэлсэн байдаг. Харин хөрөнгө мөнгөөр баян байхын тухай огт өөр өнгөөр, огт өөр зүйлүүдийн тухай өгүүлсэн байх нь элбэг. Яагаад гэхээр мөнгө сүүлдээ зүв зүгээр байсан хүнийг атаа хорсол, цус нулимс, муу ёрын зүг хөтөлж, ёс бус үйлдэл хийх хүртэл өөрчилдөгт л хамаг учир оршдог тухай ном зохиол ч олон бий. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн гажигтай болгож байна гэсэн үг л дээ.

6 “Женко” Х.Баттулгын хувьд галзуу солиотой нэгэн гэж хэн ч хэлэхгүй. Балай эргүү ч хүн биш. Харин ч авьяас чадал, овсгоо самбаа, ухаан тэгш гэдэгтэй маргаад байх нэгэн гарахгүй байх. Түүнийг  тун олон талын авьяастай, ёстой л сор болсон залуу байсан гэлцэх нь бий. Үнэн. Маш гоё зурдаг байв. Сайн тамирчин. Самбо бөхийн дэлхийн аварга хүн шүү дээ. Наймаа панзанд ч багаасаа овсгоотой байснаа өөрөө нуудаггүй. Гадаадад тэмцээнд явлаа гэхэд Х.Баттулга л хэд хэдэн үнэгний арьсан малгай ч юм уу аваад гарчихсан, хэдий завандаа юм бүү мэд наймаа сүнгэнүүлчихсэн зогсч байдаг тухай үеийнх нь тамирчид ярьдаг. Зах зээлийн үед ч овсгоотой ажилласан. Ер нь юм юманд л холбогдсон байх. Юм юмтай ч холбогдсон байх. 17 чингэлэг спирт гээд нэг хэсэг хэл аманд өртөж, нэлээд хугацаанд сураг чимээгүй болон, хожим тас хар нүдний шилнээс салдаггүй “мафи” маягийн Баттулга хааяахан телевизийн дэлгэцээр харагдах болсныг мэдэх нэг нь мэднэ.

6

Товчхон хэлэхэд Х.Баттулга гэх хөөрхөн залууг ганцхан зүйл сэм сэмхнээр идэж байгааг л тэр анзаараагүй. Тэр бол мөнгөтэй байхад ер нь бүхнийг дийлэх юм байна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшил нь яваандаа түүний өөрийн ёс зүй болж, харин одоо энэ бүхэн аажим аажмаар нийгмээс шахагдаад ирэхээр асар их бухимдах болоо юу гэлтэй харагддаг. Мөнгө тоглодог, мөнгө бүхнийг шийддэг нийгэм түүний хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүний мөн чанар, ёс зүй, монгол эрийн жудаг гээч юмыг нь сэм сэмхэн сорж алга болгоод байгааг л огтхон ч анзаарахгүйгээр өдийг хүрч байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нийгмийн нөхцөл байдал ч ийм байхаас өөр аргагүйд хүргэж, Х.Баттулга гэх хувь хүнийг буланд шахсан байхыг үгүйсгэхгүй. Шахсан ч зүйлүүд их бий байх. Буланд шахагдсан муурнаас барын авир араншин гардаг нь байгаль ээжийн зурсан зураг, төөрсөн төөрөг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийгинаан туршийнхаа идеал болгох ёсгүй эд л дээ.

6

Х.Баттулга бүхнийг мөнгөөр шийдэж болно гэсэн үзэл бодолдоо хөтлөгдсөнөөр өөрийнхөө үнэт зүйлийг гээж эхэлсэн гэж дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх арга барилаа буруугаар сонгодог болсон гэсэн үг. Буруугаар сонгодог болсноор зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх огт хамаагүй гэсэн улаан коммунистуудын лоозонг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн юм.

6 2004 онд УИХ-д нэр дэвших гэтэл үнэндээ намын юм мэдэх нөхдүүд нь түүний энэхүү асуудлыг шийдэх арга барилаас болгоомжлоод “нүх” олгоогүй. “Нүхгүй “ болсон тэр “Эх орон” намд үлдээд байсан нэг “нүхийг” гүйж харайж байгаад тус намын нарийн бичгийн дарга байсан Эрдэнэбүрэнгийн тусламжтайгаар авсан. Тэгээд Баянхонгортоо нэр дэвшээд ялсан. Их хуралд суусан. Гэвч эргээд “Эх орон” нам руугаа тоох ч үгүй нулимаад, дээр нь нөгөө Эрдэнэбүрэнгээ урвуулаад эвслийг тараах, энэ намыг хагалах хорын эх үүсвэрийг тавьж байв. Эндээс би УИХ-ын гишүүн болсон юм шүү гэсэн сэтгэл тэр нөхөрт байдаггүй гэлцдэг юм. Харин ч одоо “Эрэлийн” нам гэж байл уу, яалаа гэсэн шүү юм хааяа ярьсан харагддаг. Зорилгодоо л хүрсэн бол боллоо гэж боддог хүн ингэдэг юм. Бас түүний үгийг л дагаагүй бол бүгд дайсан. Одоогийн үйлдлийг хар. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гээд намынхаа нөхдүүдийн араас байнга шороо цацна. Нүүрээрээ уулзахаар таг. Гараад ярихаараа бараг л харааж харагдах. Сониноор бол бүр ч өөр. Телевизийн дэлгэцээр нэг иргэнээ бууны нохой мохойгоор нь тоох ч үгүй дуудна. Даяаршиж буй ертөнцөд нэг иргэнээ эрлийз хурлийзаар нь дуудах түүнд юу ч биш. Монголд ер нь ингэхэд эрлийз хурлийзгүй цэвэр цустай хэн байгаа юм. Байлаа гээд ямар гай тариав. Харин ч манай эрлийзүүд л спортын ертөнцөд Монголын нэрийг гаргаж яваа биз дээ. Мөн түүний мөнгөний дохиураар юу ч хийхээс буцахгүй, юу ч хэлж, яаж ч мэлзэж чадах  долдойчууд манайд хангалттай байдаг учир түүний төрмөл бус үзэл бодлыг байнга хөөргөдөг.

6 Сайдынхаа ажлыг тэрбээр өгсөн. Бас л жудаггүй зүйл дээ. Баг болж оргил өөд авирч яваад аюул тохиолдоход өөрийгөө авраад нөхдийгөө золиосонд хаяж буй хүн шиг л харагдаж байна билээ. Дээр нь оргилоос бууж ирээд нөгөөдүүлээ муу авирч байна, тэгээд осолдлоо хэмээн ам хуурайгүй ярих нөхөртэй тун адилхан харагдсан юмдаг. Харагдаж ч байгаа. Тэр ч бүү хэл амин хайртай найз Ерөнхийлөгчийнхөө зүг одоогоор чимх чимх шороо цацаж байгааг манайхан анзаарсан байх. Тэгвэл энэ өндөр сэнтийгээс буусан хойно яах нь тодорхой шүү дээ.

6 МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “...асуудлыг шийдэх арга барил нь жаахан тийм” гэсэн үгийн бүрэн тайллыг мэдээжийн хэрэг ганцхан Ерөнхийлөгч л мэдэх байх. Харин нийгмийн дунд хөвж явдаг ам дамжсан яриа ч бус нийтийн нүдэн дээр болсон, өрнөсөн үйлдэлүүдээс нь хараад ийм л бодол төрдөг. Мөнгөнд захирагдаж, мөнгийг амьдралаа болгосон хүнээс ямагт муу муухай бодол ундарч байдаг юм хэмээн аугаа Достоевский нэгэн зохиолдоо өгүүлсэн юмдаг. Тиймээс эдүгээ асуудлыг эвээр, ухаанаар, аргаар шийддэг цаг үе яг хаврын ногоо шиг Монголын нийгэмд соёолж эхэлсэн гэдгийг эрхэм Х.Баттулгад хэлээд өгөх хүн байна уу?

 5
Н.Баатар
Эх сурвалж: 24tsag.mn
Shuud.mn
Сонин хачин
zochin:
zahialsan ingesen tegsen gej hudlaa hutsatsgaagaad bhin ene hunii unen turh ni l iim bnshd eruul uhaantai nud chin hardiin bol busad medeelluudig unshaad dotroo dugnelt hii
2017-05-17
t1 mongonii setguulch:
hoorhiidoo hen zahialsiim boldoo eniig
2014-10-22
zolo:
bas l neg zahialgiin zohioil bndaa huurhii gej
2014-10-14
зочин:
маш зөв бичсэн байна. баттулга гишүүн маань хүн бүхэн түүнд итгэдэг, дэмждэг, хүндэлдэг сайхан, сайн мундаг хүн байлаа. гэтэл 8 жил өнгөрөхөд х.баттулга гэх хөөрхөн залууг ганцхан зүйл сэм сэмхнээр идэж байгааг нь тэр анзаарсангүй бүхний итгэлийг алдан бүх асуудлыг мөнгөөр шийдэх гэсэн мунхаг бодолдоо хөтлөгдөж явсаар өнөөдрийн байдалд хүрлээ дээ. одоо тэр хүнтэй яривал уурлаж бухимддаг, гомддог, уйлдаг аргаа барсан өвгөн мэт болжээ. ард түмнээс авдаг байсан сайхан энерги, эрч хүч байхгүй болохоор тэр шүү дээ. одоо оройтоогүй байхад ухаарах хэрэгтэй шүү.
2014-10-14
zochin:
ardchilsan niigem gedegt amidarch baigaagaa khumuus martaad baidag n kharamsaltai.ene niigemd mongo bukhniig shiidne shuu dee.shudraga juramt niigem chin tuukh bolson baikhaa.emnelegt tolokh,shuukhed tolokh kheden togtogo l khadgalj amidar gej khelemeer baina daa.
2014-10-14
zotcin:
setguultcid bayrlah heregtei. bu*as helj bgaa unen shuumjleliig uhaantai hun oilgoj awdag . uursdiiguu yu hiigeed bgaagaa medehgui jenko ywaad bgaa gej boddog
2014-10-14
zochin:
uneniig bichsen um bish uu
2014-10-14
tsg111:
ugaas odoo uls ur gejhuutsulduj, huurtsugluj yavaa humuus bugd iim bolchood bna oo ted mungunii ih bagiin asuudlaar asuudald handah bolj
2014-10-14
ухаантай хун бол оортоо дугнэлт хий:
унээн унэн. ард тумнийг хоер хуваан талцуулж украйны араас оруулах нь дутаж л дээ энэ амьсгаад! хувь хун болох яагаа ч угуй, узэл бодол нь толовшоогуй баньд нарыг турхирч юу хийлгэх байгаа хар суг вэ?! овоо эрийн хуйх юм уу гэж бодож явсан нохор жинхэнэ тугжил шиг этгээд байна лээ! ой гутсан!
2014-10-14
ухаантай хун бол оортоо дугнэлт хий:
унээн унэн. ард тумнийг хоер хуваан талцуулж украйны араас оруулах нь дутаж л дээ энэ амьсгаад! хувь хун болох яагаа ч угуй, узэл бодол нь толовшоогуй баньд нарыг турхирч юу хийлгэх байгаа хар суг вэ?! овоо эрийн хуйх юм уу гэж бодож явсан нохор жинхэнэ тугжил шиг этгээд байна лээ! ой гутсан!
2014-10-14
khaliun:
eniig bichsen setguulch jinhene hutgan uimuulegch heden bor tcaas avilald avchihaad soliorch bna battulga gishuund erunhii saidch bagadna erunhiilugch boloh hun
2014-10-14
battulga eronxii said:
battulga eronxii said bolno
2014-10-14
irgen:
eniig bichsen hun hutgan uumuulegch, hunii gologdoliin zahialgat bichig bn.
2014-10-13
zochin:
zahialgaar bichsen bn eh orniho toloo zurh setgeltei humuusiig ene meteer ih bichnee ul tooj tuushtai temtsej ard tumendee hen gedgee haruulj boditoi ajil,buteen baiguulalt hiih heregtei ard tumen chmg harj bga shu battulgaa!!!!amjilt husie!
2014-10-13
zochin:
kh.battulga shig olon mundag humuus uls turd orj ireh bolno.ter bol jinhene udirdagch
2014-10-13
irgen:
hentii aimag bor undur sumiin ariunerdene sarangerel gedg avgai nuhur 2 humuusig zalilj mungu salgaad yavad bga shu iim humuses hol yavarai.
2014-10-13
цццц:
би лав баттулгыг хундэлж явдаг,дээрхи шиг арай биш байх гэж бодож бна.ямар ч тохиолдолд монгол улсын төлөө биднийг бодвол хөлс хүчээ зориулж дэлхийд нэрийг нь дуудуулж байсан хун гэдэг бол арай өөр юм боддог байх гэж бодож бна. харин энэ саарал байшинд байгаа хүмүүсийн нижгээд нь жинхэнэ эвгүй гарууд шүү, асуудлыг харин ч ямар ч аргаар хамаагүй шийдээд байдаг байх шүү. эрлийзүүд чинь харин тэр хавиар нилээд бий байх шүү,эрлийзүүд гавьяа байгуулаад монголыг мандуулж байгаа бол нэр устай нь баримттай нь хэлээрэй тэгвэл өөрийн чинь үгний гаргалгаа болох байх. ер нь улс төрчидийн хэнд ч итгэхэд бэрх болсон цаг даа.
2014-10-13
аида:
хэдэн хүнээр сэтгэгдэл хөлсөлж бичүүлдэг түүнийг нь бүх хүн мэддэг харин баттулга өөрөө мартчихсан мухар ухаандаа намайг ард түмэн дэмжиж байна гээд л хөөрөөд байдаг юм биш үү
2014-10-13
novsh:
olimpiin avarag ni tegeed erliiz ym uu.t-hoi bich. tegeed ch battulga shig baij chadahgui bol hutsalgui zail setguulch ee.
2014-10-13
zochin:
hulsnii setguulch guaid gesen hun uuruu hulslugduud baigaa yum bsihuu.unen ug helsen hund hun ushuutei. unen shuudee. mah impexiig avahiin tuld elbegdorjtoi ui zaigui naizalj huslee biyluulsen. ereliin eh oron namaas anh ih hurald garsan ni ch unen. bas altanhuygiig yrunhii said bolohod zasgiin gazart orj said bolson ch unen.odoo yrunhii said yrunhiilugchiin suudal oirhon haragdaj ehelsen baih. gehdee mergejil gevel nuguu bat-erdene avargiig uuriinh ni helseneer bid chini adilhan l buh shuudee hicheeld suuhgui chuluulugduud sursan yum baihgui gej helsen ug shig ni buh biznesmen yrunhii said, yrunhiilugch geh yumuu,
2014-10-13
dorj:
tiimee battulga odoo uhaarmaar yum.
2014-10-13
nomkhoo:
jenko ooroo unshij baigaa bol uurlaj buhimdahaasaa ilvv ooriig n dvgneh handlaga neg iimerhvv ayastai bolj baigaa yum boluu gedgiig l bodoh heregtei. jenkog muilah hvn er n hovorhon ard tvmnii mass dund bol. harin tsaaguuraa yag yu hiij bodoj yvdag bol gedgiig n medeh yumsan gesen bodol olon hvnii dotor baigaa baih. er n haragdaj baigaa shigee judagtaibeh oron tusgaar togtnoloo gesen setgeltei baihad jenkod odoo oor yu dutahav dee.
2014-10-13
mongol:
chi mongold yamar baylag bvteechiheed . heniig shvvmjileed bga yum. ali ch uls orniig yamaraarch helvvlj bsn ene heden biznesmanvvd avch yabdag yum. chi tatvar tolj vzsenvv.
2014-10-13
иргэн бм:
женко баттулгын тухай маш үнэнийг хэлжээ. ёстой нүдэнд харагдах шиг болж байна. одоо цагт мөнгөтэй хүмүүсийн бөгсийг долоож амьдрагсад хэтэрхий олширсон. тойрон хүрээлэгч долдой нар нь энэ сэтгүүлч шиг үнэнийг нь хэлж чадахгүй өөрийг нь алж байгааг наад женко чинь даанч ойлгохгүй дээ.
2014-10-13
altanhuyag:
teneg setguulch...
2014-10-13
bold :
chinii bichsentei sanal niilehgui! elbegee hamagiin uhaantai ni yum uu? odoo joohon dooshoo buuj ard tumen dotor amidarch uzee! altanhuyg guitsetgeh zasaglaliig avch yavj !chadahgui l bna sh de! bolij uz
2014-10-13
hulsnii setguulch guid:
chi yamar erliiz ni mongoliin neriig manduulj yavaag todorhoi heleed uguuch.tegeed ch cham shig hen negnii hergelsen belgevch tulgiin tuhai hutsadaggui yum.
2014-10-13