“ВВС”-г ашиглахыг хориглов
2014-10-16

Их Британийн “ВВС” агентлагийн дэргэдэх “www.bbc.com” сайтыг Хятадад ашиглахыг хоригложээ. Энэ тухай тус агентлагийн Олон улсын мэдээний албаны дарга Петр Хоррок мэдэгдэж “Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, санаатайгаар сайтын бодлогод хөндлөнгөөс оролцохыг оролдож байна” гэжээ.

5

Тэрбээр “ВВС” агентлаг байгууллагдсан цагаасаа үнэн зөв мэдээллийг олон улсад хүргэдэг байсан. Бидний давуу тал бол үнэн бодит, шуурхай байдал. Манай агентлаг нэр хүн олохын тулд хэзээ ч худал, шар мэдээлэл нийтэд цацаж байгаагүйг олон улс гэрчлэх болно” гэж хэлжээ. Тус агентлагийн удирдлагууд Хятадын талаарх мэдээг “Синьхуа” болон “Chinadaily.com”-аас эх сурвалжтай нь нийтэлдэг хэмээж, дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсчээ.

5

Бээжингийн удирдлагууд 2012 оны дөрөвдүгээр сард нийгмийн зүтгэлтэн Чен Гуанчений гэрийн хорионоос зугтсан тухай материал нийтэлсэнээс болж, “www.bbc.com” сайтыг хааж байжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hehe:
orosod ochij gyrvel bolood yadagiin
2014-10-16