Монголын агаарын зайд 74 мянган нислэг хийгдэнэ
2014-11-17

Иргэний нисэхийн Ерөнхий газрын Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс нислэгийн өвлийн цагийн хуваарийг гаргажээ. Уг хуваарь энэ сарын 26-наас ирэх оны гуравдугаар сарын 28-ныг дуустал мөрдөгдөх аж. Энэ хугацаанд Монгол Улсын агаарын зайд гадаад, дотоодын 48 агаарын тээвэрлэгчийн нийт 74 403 нислэг  тогтмол  үйлдэгдэх юм байна. Олон улсын өнгөрөлтийн нийт 70 264 нислэгээс 61 853 нь үндсэн бол 8411 нь нөөц нислэг байгаа аж. Харин буулт хөөрөлтийн нийт 4139 нислэгийн 2423 нь олон улсын, 1716 нь орон нутгийн нислэг байхаар төлөвлөгджээ.

ө

Энэхүү төлөвлөгдсөн нислэгүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнгөрөлтийн нислэг 8.1, олон улсын буулт хөөрөлт 5, орон нутгийн буулт хөөрөлт 5 хувиар өсөх хандлагатай байгаа аж.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mal mini ulsiin tusuvt ih hemjeenii mungu ordog yum za yu.daanj ineg-n namiin haryalalaar orj irsen darga nar hereggui yum shahaad baihaas. ineg-g daanj bie daagch gishuud bulshlaad baihaas
2014-11-17
aash:
yaasan duraaraa yum yaridag noxor we bux ulsiin bux l xotiin deeguur ongots nisej bna
2014-11-17
zochin:
улаанбаатарын дээгүүр гадаадын онгоцнуудыг битгий нисгээчээ 1т онгоц хотод унуул яаахуу? 2т утаатай улаанбаатараасаа ичмээр юмаа xd
2014-11-17