Зорчигчдын ар гэрийнхэн жагсав
2015-03-09

Сураггүй алга болоод буй Малайзын агаарын тээврийн “МН370” онгоцонд зорчиж явсан хятад зорчигчдын гэр бүл өчигдөр Бээжин хотноо жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид өнөөдрийг хүртэл онгоцны байршлыг тогтоогоогүйд дургүйцлээ илэрхийлж, Малайз болон Хятадын удирдлагуудыг тайлбар хийхийг шаарджээ. Энэ сардаа багтаан онгоцтой холбоотой үнэн зөв мэдээллийг өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлахаа хятад зорчигчдын гэр бүл сануулсан байна. Мөн Бээжингийн төвд “МН370: Харуусал тээсэн нэг жил” гэх жагсаал зохион байгуулагдсан аж. Жагсагчид гартаа “Хүрээд ирээч “МН370”-ынхан” гэх лоозон болон зорчигчдыг зургийг барьцгаасан байжээ.

1

Цагдаа нар жагсаалыг сурвалжлахаар ирсэн гадна, дотны хэвлэлийн ажилтнуудад хориг тавьж, 40 гаруй зураглаачийн камерыг хураажээ. Камераа хураалгасан зураглаачийн дунд “Ройтерс” агентлагийн зураглаач багтсан байна. Харин Куала Лампур хотноо зорчигчид болон багийнханд зориулж зул өргөж, хүндэтгэл үзүүлсэн аж. Тус улсын Ерөнхий сайд Нажаб Разак зул өргөх арга хэмжээнд оролцож “МН370”-ыг дахин хайхаа мэдэгдсэн байна. Энэ удаад АНУ-аас тусламж авахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин