Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв
2015-03-09

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн Амын Сангаас хамтран зохион байгуулсан "Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо" сэдэвт арга хэмжээнд оролцлоо.

Тус лекцийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад залуучуудын хандлага ба оролцоо" сэдвээр, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн зөрчил маргааныг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх арга замууд” сэдвээр оюутан залуучуудад лекц уншлаа.

УИХ-ын гишүүд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран их ажлыг хийх шаардлагатай байна” гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Мөн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан зарласан гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийн шагнал гардуулсан юм. Арга хэмжээний төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүд оюутан, залуусын сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
донгодоцгоохоор ажил хийж харуул:
үнэн тэнэг систем шүү дээ. энд ингэж цугларч мэдрэлтэхээр тэр шоронд очиж ийм хэрэг хийсэн дуракуудад, эрүүлжүүлэгдсэн нөхдүүдэд л унших хэрэгтэй. тэгвэл үр дүнтэй болно. уих-ын гишүүд худлаа мэддэг юм шиг онолдохоо болих хэрэгтэй. "харанхуй байна гэж чанга хашгирахаар ядаж ганц лаа асаа" гэдэг үг л та нарт зохих юм байна.
2015-03-10
zochin:
nirgesen xoino ni xashgirad vaxbede oor vm xiij xetsvv bgaa xvmvvst tusal
2015-03-09