Европын холбоонд нэгдэхийг шаардав
2015-03-16

Исландын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Европын холбоонд элсэхээс татгалзсан билээ. Энэхүү шийдвэрийн улмаас тус улсын иргэд жагсаал зохион байгуулж, Засгийн газраа буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.




Иргэд өчигдөр парламентийн ордны өмнө жагсч, Европын холбоонд нэгдэх эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийдэхийг шаарджээ. Жагсаалд ойролцоогоор 7000 хүн оролцсон хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газар жагсагчдын шаардлагыг хүлээн авахгүй бол бүх нийтийн ажил хаялт зохион байгуулахаа Сөрөг хүчнээс сануулжээ.


Сөрөг хүчин 2008 оноос хойш анх удаагаа олныг хамарсан жагсаал зохион байгуулж буй.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин