Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-04-09

“ЧИНГИС ХААН” зочид буудлын Хурлын танхимд

09:00 цагт Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран Улсын хэмжээний арга хэмжээ болох “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулах тул сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

ИХШГЕГ-ын Буян-Ухаа дахь газарт

09.30-12.30 цагт НИТХ-ын шийдвэрээр Найрсаг Улаанбаатар аяныг хэрэгжүүлж эхлэж байгаатай холбогдуулан тус газар  уг аянд нэгдэж байна.  Нээлттэй Хаалганы өдөрлөгтэй тул иргэд, үйлчлүүлэгч та бүхэн өргөнөөр оролцоно уу.

 

ЭМСЯ-ны А танхимд

10:00 цагт Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг орон даяар сурталчилах аяны хүрээнд Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс олон талт ажлыг зохион байгуулж байна. Тус төвөөс сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалтад ирэх сэтгүүлчид биеийн тамирын хувцас өмссөн байх.

 

Сүхбаатар дүүргийн Хурлын танхимд

11:00 цагт  Захиргааны ерөнхий хууль батлагдах гэж байгаатай холбогдуулан хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99767480 дугаараас авна уу.

 

ШӨХТГ-ын хурлын зааланд

11:00 цагт  нэг хувийн шимтгэлийг хууль бус, үйлчилгээний хөлс гэж үзэж байгаа Банкуудын холбоо үйл ажиллагаанд нөлөөлж байгаа тухай асуудлаар хэвлэлийн бага хуралтай. 91021020

 

Үндэсний стандарчлал хэмжилзүйн газарт /Жуковын музейн баруун талд/

12.00 цагт  Дарханы ДЦС-д Олон улсын ISO 9001 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаас олон улсын стандартын түвшинд очсон анхны байгууллага болсноороо онцлог юм. Ёслолд ҮСХГ-ын болон Дарханы ДЦС-ын удирдлагууд оролцоно. Сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 99773800 88008516

 

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос микро автобусны жолооч, кондукторуудад тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг улс төрийн хөрөнгө оруулалтаар барьсан тухай АТГ-т хандах болсноо мэдээлнэ.

 

“Иргэний танхим”-д

12.00 цагаас  болох “Сайдын цаг” уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцож барилгын салбарт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын талаар мэдээлэл хийнэ .
Холбоо барих утас 90110009

 

Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын хурлын зааланд

14:00 цагт  Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөртэй холбоотой "4 дүгээр сарын 10" Хүүхдийн дуу хоолой хэвлэлийн бага хурал болно. Сэтгүүлч та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Shuud.mn
Сонин хачин