“Тавантолгой ашигтай ажилласан”
2015-04-13

УИХ дахь бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. Бие даагчид энэ долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Малчны тэтгэврийн даатгалыг нэмэх тухай хуулийн төсөл хэлэлцүүлнэ. Санаачлагачдын нэг нь би. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгаа 1995-2015 оны хооронд ажиллаж байсан хүмүүст хамаарах 15-60 насны иргэд хамрагдах юм . Хөдөлмөрийн хөлсний хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлнө. 2014 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Үүнд популист амлалтууд нь хэдхэн хувьтай байгааг асуух хэрэгтэй. Яагаад гэвэл хариуцлагын хамгийн дээд шат бол ултөрчидтэй хариуцлага тооцох. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох сонгуулиар л намын гишүүдийн үгэнд багтахгүй байх хэрэгтэй. Үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ иргэддээ амласан амлалтуудын хэрэгжилтийг л хянах хэрэгтэй. Бид өмч хувьчлалаар боловсрол, эрүүл мэндийн байгууллагын хувьчлалыг дэмжихгүй.

 

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Төрийн оролцоог багасгах нэрийдлээр төр өмчгүй байх ёстой юм шиг сурталчилж ирлээ. Энэ хүрээнд төрийн өмч хувьчлах жагсаалтыг гаргалаа.Өмнөх төрийн өмчийг хувьчилсан гэрээний заалт биелсэн үү. Аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу ажиллаж байгаа юу. Төрийн өмчид менежмент хийж байгаа хүмүүс алдаатай удирдаж байхад хууль тогтоомжийг сайжруулахгүй байна. Энэ асуудал бидний анхаарлаа тавих зүйл. Төрийн өмчийн талаар бодлогын баримт бичих хэрэгтэй. Бусад оронд энэ талаар бодлогын баримт бичигтэй. Тэнд ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг мөн хөндөх ёстой. Үүн дээр бид анхаарна.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Замын  ажил муу хийгдэж байна. Зарим газар нэг жил хүрэхгүй тавьсан зам нь эвдэрч байна. Төсвийн мөнгийг  хий урсгаж байгаа юм. Зам тавихдаа түүгээр явж байгаа иргэдийн аюулгүй байдлыг анхаардаг. Гэтэл манайд нэг жил болохгүй тавьсан зам нь цөмөрч байна. Замын тендерийг эрх баригчид намынхандаа хувааж өгсний хор уршиг гарч байгаа юм. АН-ын дэмжигч нар тендэр авч, цааш дамжуулан хийж чадахгүй компаниудад өгснөөс зам муудаж байна. Стратрегийн том ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 51 байх ёстой гэсэн заалтыг намрын чуулган завсарлахын өмнө өөрчиллөө. Тавантолгой 2014 онд 30 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Хэрвээ популистуудын  амласан амлалтаар хувь хишиг гэж мөнгө цацаагүйсэн бол өнөөдөр үүнээс ч илүү ашигтай ажиллах байсан. Нүүрс хөрсийг хуулаад ухах ажил өндөр технологи биш. Гэтэл төр муу менежменттэй гэсэн нэрийн дор хувьчилж авах ажил явагдаж байгааг дэмжихгүй. Эрх баригчид 1072 хувьцааг үнэгүйдүүллээ. Үүнийг бид дэмжихгүй.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ном уншдаггүй, ертөнцийг таньж мэдээгүй, түйтэр фэйсбүүк, аман зохиолын хэмжээний хүмүүс яарч дуугарсны хэрэггүй.Энхсайханы энэ үг ерөнхийдөө үнэн!
2015-04-14
иргэн:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-04-13
Зочин:
Ном уншдаггүй, ертөнцийг таньж мэдээгүй, түйтэр фэйсбүүк, аман зохиолын хэмжээний хүмүүс яарч дуугарсны хэрэггүй.Энхсайханы энэ үг ерөнхийдөө үнэн!
иргэн:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-50 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшдэг. Харин төр ашигт малтмалын ордод биш харин уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид уулын үйлдвэрт буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. Монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж уулын үйлдвэр, уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “Ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-04-13
иргэн:
Эдийн засгийн алуурчдын зохиосон “Ашигт малтмалын тухай” хуулийг өөрчлөөгүй цагт Тавантолгойн ордын хувь заяа Оюутолгойн ордын араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-04-13
иргэн:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм, 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулах гэрээ юм, 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2015-04-13