Этиоп улсад гашуудал зарлав
2015-04-21

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ амралтын өдөр христийн шашин шүтдэг Этиоп улсын 30 залууг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Хэт даврагчдын гарт амиа алдсан залуусын нэр болон гадаад төрх нь нийтэд ил болсны дараа Этиопийн Засгийн газар энэ сарын 21-24-ны өдрүүдэд орон даяар гашуудал зарлаж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Залуусыг Ливи улсад цаазалсан бөгөөд Иракийн тагнуулууд тус улсын иргэд хэмээн мэдээлсэн ч маргааш өдөр нь Этиопын иргэд болох нь тогтоогджээ.  Этиопын иргэдийн ихэнх хувь христийн шашинтай юм. Ромын хамба ламтан Францис “ИСИС” бүлэглэлийн дайчдыг буруутгаж, “Христийн шашин шүтдэг гэх шалтгаанаар тэд амиа алдах ёсгүй. Шашин шүтэх нь хувь хүний асуудал” гэж мэдэгджээ. Тус бүлэглэл энэ онд христийн шашин шүтдэг гэх шалтгаанаар 50 гаруй хүний аминд хүрчээ.

 

“ИСИС” бүлэглэлээс гадна Сомали улсын хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл энэ сарын эхээр Кенийн Гарисса хотын их сургуулийг барьцаалж, 147 хүний аминд хүрсэн билээ. Хэт даврагчид “Чи христийн шашин шүтдэг үү” хэмээн асуугаад “Тийм” гэж хариулсныг нь шууд буудаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manaid ch ene olon shasjnii.ursgaluud orj ireed bgaag yu gj oildih vee tsenzurtei l handmaar bgaamdaa osoltoi sh bj medeh l bh
2015-04-24
болд:
Нөгөө кристиин эзэн нь лалынхнаас шүтэгч нараа хамгаалж чадахгүй л байгаа юм байхдаа.Сатаны хорлол болоод ийм юм болж байна гээд л тайлбарлачих байх даа! Энэ шашин гэж хэнд хэрэгтэй юм бэ? Мөрөөрөө өөрөө өөрийгөө зөв залаад явчихаж чадахгүй л байгааюма байхдаа.үрүвдүлтэй юмаа да зайлуул! Намайг хүүхэд байхад манай 1 ах нам.лам 2 яг адилхан аль нь ч хэрэггүй гэж ЭСЭРГҮҮТТДЭГ байж билээ тэнэ шиг үнэн үг одоо алга даа
2015-04-21
бибид:
1 хїнээ =100 хїн болгоод хариугаа аваад байх хэрэгтэй.Тэгж байж л дарна,їгїй бол хїлээгээд єєрсдєє номхорно гэж бодож байвал тэрэн шиг худлаа юм байхгїй
2015-04-21
болд:
Нөгөө кристиин эзэн нь лалынхнаас шүтэгч нараа хамгаалж чадахгүй л байгаа юм байхдаа.Сатаны хорлол болоод ийм юм болж байна гээд л тайлбарлачих байх даа! Энэ шашин гэж хэнд хэрэгтэй юм бэ? Мөрөөрөө өөрөө өөрийгөө зөв залаад явчихаж чадахгүй л байгааюма байхдаа.үрүвдүлтэй юмаа да зайлуул! Намайг хүүхэд байхад манай 1 ах нам.лам 2 яг адилхан аль нь ч хэрэггүй гэж ЭСЭРГҮҮТТДЭГ байж билээ тэнэ шиг үнэн үг одоо алга даа
shuud:
Bgaa gazriig ni olood bombog xayachixaach chadna sh dee americaa
2015-04-21