Жизелийн орлого буурчээ
2015-04-27

Бразилийн супермодель Жизель Бундхен энэ сарын эхээр загварын тайзаа орхисон билээ. Тэрбээр өнөөдрийн байдлаар ямар ч брэндтэй хамтран ажиллаагүй байгаа юм. Түүний орлого өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлтэй гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд Жизелийн нийт орлогыг 47 сая ам.доллар хэмээж, хамгийн их орлоготой моделиор нэрлэсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд “Chanel”, “H&M” брэндтэй хамтран ажиллажээ.

 

Тус сэтгүүлийн мэдээлснээр “Жизелийн нийт орлого 41 сая буюу өнгөрсөн оныхоос зургаан саяар багассан” гэв. Жизелийн гэнэтийн шийдвэрийн дараа “Victory secret’s” брэнд гэрээгээ цуцалсан юм. Ирэх сарын 15-нд “Forbes” хамгийн их орлого болсон уран бүтээлчдийг нэрлэх бөгөөд энэхүү жагсаалтад Жизель багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэж “TMZ” сайт мэдээлсэн байна.

 

Жизель Бразилийн Сан Паула хотын загварын долоо хоногт оролцсоныхоо дараа тайзаа орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр одоогоор амарч, өөрийн түүхээр ном бичиж байгаа гэнэ. Энэхүү ном ирэх оны эхээр бэлэн болж, худалдаанд гарах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин