Гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
2015-05-05

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1958.00-1963.00 төгрөгийн ханшаар 1.2 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Төвбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 

 


Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 7.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин