Монголын волейболчид IV байр эзэллээ
2015-05-15

 

Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд явагдаж байна. Тэмцээний тавдугаар байрын төлөө Хонконгийн баг БНАСАУ-ын волейболчидтой тоглож, солонгосчуудын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр БНАСАУ-ын баг тавдугаар байрыг эзэллээ. Харин хүрэл медалийн төлөө Монголын баг БНСУ-ын волейболчидтой тоглож, 3:00-ээр хожигдлоо. Ийн Монголын баг дөрөвдүгээр байрыг эзэлж, БНСУ-ын баг хүрэл медаль хүртлээ.

 

Одоо алтан медалийн төлөө Япон, Тайваний багууд тоглоно.

 

Shuud.mn
Сонин хачин
tungaa:
8 bag orson ta nar sain baisan shuu eshee olon olon toglolt ta nariig huleej baigaa holbogch taaruu baina anhaarah heregtei zaluuchuud mini uragshaa
2015-05-16
зочин:
баахан хожоод сенсацилаад байсан.4-н багаас 4-р байрт орсон юм уу?болоо ш дээ.
2015-05-15