“Замын-Үүд”-д газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулна
2015-05-27

Аж  Үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журам батлагдсан билээ.  

 

Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг чөлөөт бүсийн 3, 4 дүгээр  хэсэгт  2015 оны  тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зарласан байна.

 

Чөлөөт бүсэд төсөл сонгон шалгаруулалтыг эхлүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах аж.

 

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой асуудлын талаар Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тодруулах буюу www.zufez.gov.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин