Тэсэлгээний үйлдвэр ашиглалтад оруулжээ
2015-05-27

Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 33 хувь, эрчим хүчний 70.0 хувийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг хангаж ирсэн Шивээ-Овоо ХК тэсэлгээний үйлдвэр ашиглалтад оруулжээ.

 

Жилийн 365 хоногт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг тус уурхай Энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрээ өөрийн 100 хувь хөрөнгөөр нөөц бололцоог ашиглан байгуулсан аж.

 

Уг үйлдвэрийг барьж байгуулснаар ажлын байр нэмэгдэж, тэсэлгээний гүйцэтгэгч компаниудаас шалтгаалдаг байсан өр төлбөр, чанарын, цаг хугацааны гэх мэт олон асуудлууд үгүй болох гэнэ. Ингэснээр тус компани үйлдвэрлэлийн зардлаа жилийн хугацаанд нэг тэрбум орчим төгрөгөөр бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна.

 

Дашрамд дуулгахад, 1990 онд байгуулагдсан тус компанийн нүүрсний үнийг төрөөс барьж, үйлдвэрлэж буй өртгөөс доогуур үнээр худалдаалдаг аж. Тиймээс алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэрлэлийн зардлаа бууруулахаар энэхүү Энгийн найрлагат тэсрэх материалын үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин