“Оюутолгой”-гоос 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ
2015-06-03

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон. Харин Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх уг төлөвлөгөөг хууль зөрчсөн гэж үзэн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд  мэдэгдэл хийлээ. Тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Манай бүлэг Дубайд зурагдсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөө нэртэй гэрээг хэлэлцээд өөрсдийн байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргаж байна” гэлээ.

 

Уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхий сайд АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг батлалцан тохиролцож гарын үсэг зурсантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

 

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-өөр хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаварыг авч үзвэл “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна.

 

Хоёр. Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан 8 бүлэг, 57 зүйл, заалт бүхий “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө“ гэх “Гэрээ”-нд тусгагдсан заалтуудаас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг шуурхайлах, Монгол Улсын холбогдох бүх хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах, санхүүжилтийн бүртгэлийг өөрийн санхүүгийн бүртгэл, тооцоонд ил тод хөтлөх, тайлагнах, бүтээгдэхүүний агууламж, хэмжээг болон баяжмал дахь зэс, алт, мөнгийг тооцох зарчмыг тогтоох зэрэг 30-н зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч харилцан хяналттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

 

Гурав. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.

 

Дөрөв. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна.

 

Тав. Оюутолгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах, менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам.доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна.

 

Зургаа. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна.

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Оюутолгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна гэжээ.   

 

Тэд мэдэгдэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-“Оюутолгой”-н төлөвлөгөө нэртэй гэрээнд 57 зүйл заалт тусгагдсан байна. Үүнээс 30 зүйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжүүлээд явах боломжтой. Бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэх, Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах шаардлагатай. 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. Үүн дотроос 5 заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах, монголчууд бидэнд хохиролтой. Ил уурхайн зардал бүгд батлагдсан төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн дагуу хийгдсэн, санхүү, тайланд тусгагдсан гэсэн заалт байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь ТЭЗҮ 4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхүүгийн тайланг хууль журмын дагуу гаргаагүй. Иймээс 2010 оноос хойш гарсан санхүүгийн тайлангийн нэг нь ч баталгаажаагүй байгаа. Мөн ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар өгөх талаар ойлголт байхгүй гэдгийг бүгд тохиролцсон гэж байна. Үүнийг хоёр тал ойлголцоогүй байгаа.

 

Нэгэнт хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг “Оюутолгой”-н өөрсдийнх нь гаргасан дүнгээр шууд хүлээн зөвшөөрч болохгүй. Ямаан дээр тэмээний гарз болно. Татварын хөнгөлөлтийг Оюутолгойг өөрсдөөр нь гаргуулж болохгүй. Мөн Зээлийн санхүүжилт авахад шаардлагдах барьцаа хөрөнгийг санхүүжүүлсэн байна. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийг, бүх үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих заалт байна. Ингэхээр бүх эд хөрөнгө санхүүжүүлэгч буюу гуравдагч талд шилжинэ. Энэ нь Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад хэмжээшгүй эрх мэдэл олгосон байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэлээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
BIIUJI:
DAXIJ KOMMUNISTUUDIIG BUU SONGO
2015-06-04
Зочин:
Ene lalruudiig ahij bitii songo!!! tegeel guitseee!!!!!!!
2015-06-04
Зочин:
uynga chi bol bayn novsh bainshdee baychuud yduu ard irged yu hvsj baigaag meddeggvi ym yduu irged oyu tolgoig ajilchidaa hurdan avaasai gej hvsj baina lalaruudaa eniig oilgood chimeegvi ajiliig n hiilgeldee ta nar hichneen ingej hudlaa shoudlaa ch ireh ond garahgvi ta nariig mash olon ajilgvi munggvi salj hagtssan zaluus ard irged mash ih vzen ydaj baigaan haraaj baigaan ta nar eniig oilgohgvi baina uu olon hvnii haraaliig barsan hvmvvs yadagiig ta nar harah bolnoo lalaruuudaaa
2015-06-03
Зочин:
muusain bayn lalaruudaa ta naraas bolj ajilgvi bolj ajil oldohgvi uurhainuud dampuuraad bas ger bvleesee sallaa munggvi ajilgvi bid nart tar muusain lalaruud ajil olj ugch chadahuu lalaruudaa bvgdiig chin alndaa
2015-06-03
zochin:
ene maluud bas yuvee ajil xiilgeech
2015-06-03
rockguy:
ajil zogsooj unagaaj mergeshsen heden avarguud bnaa daraa ni yu unagaah bol doo
2015-06-03
kot:
Eruugiin gemt hereg shuu Dee. Zugeer ogfsroh asuudal bush. Hund gemt hereg. H ornoosoo urvasan asuudal
2015-06-03
Зочин:
Өөрсдөө хянах ажлаа хийхгүй байж Оюу толгойг хянуулсангүй гэж болохгүй шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын хуулийн дагуу төлөх ёстой бүх татвараа төлнө гэж байна. Өөр яах гэсэн юм? Улс төрчид геологич, инженер, эдийн засагч, бизнессмэн болох гээд хэрэггүй алиа салбадайнууд минь.
2015-06-03
Сар:
Хуулийн хариуцлага хулээлгэх хэрэгтэй Сайханбилэг Баярцогт нар огцрох ест ой монголооор тоглож дуслаа
2015-06-03
....:
dahiad l nuguu balai pi nar
2015-06-03
зочин:
Хүн алаад яахав. Баримт байвал аваад ир олон улсын шүүхэд өгье Авилга авсан батлагдвал гэрээ хүчингүй болж наад хэд чинь баларна
2015-06-03
болд:
урвагчдыг цээрлүүл
2015-06-03
Ганбат:
Оюутолгойгоос юу ч хүлээх, горьдох шаардлагагүй болсон. Бүгдийг нь тавиад туучихсан шүү дээ. Одоо харин Монголын баялгийг Канад, англичуудад хээл хахуулиар найр тавьж өгсөн С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Гансүх нарыг ард түмний шүүхээр оруулж Чингисийн талбай дээр буудаж алах л үлдэж байна.
2015-06-03