Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулжээ
2015-06-05

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд 2013 онд сумынхаа 90 жилийн ойн арга хэмжээнд зориулж тус сангаас сумын Засаг даргын орлогч Д.Өнөрболдын нэр дээр 10 сая төгрөгийн зээлийг зориулалтын бусаар гаргуулж зарцуулсныг АТГ-аас илрүүлжээ. Мөн  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан нь төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг ахлан ажиллах явцдаа бусдын гуйлтаар журамд заасан шаардлага хангаагүй болон өөр сумын иргэний хүсэлтийг үндэслэн зээл олгосон байна. 

 

Тиймээс АТГ-аас "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг боловсронгуй болгох,  төсөл үр дүнтэй хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаарх албан бичгийг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин