Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр байх уу
2015-06-11

 

Эбола, MERS CoV буюу коронавирус, H1N1 зэрэг үхлийн хувь өндөртэй аюултай халдварт өвчин дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед олон нийт “Гайтай хөөтэй вирус Монголд ороод ирчих вий” хэмээн санаа зовж байгаа нь нууц биш. Эбола вирусээр халдварлагддаг цусархаг халууралт өвчин өнгөрсөн жил Африкаас эхэлж, олон орнуудад гарсаар хойд хөршид тулж ирсэн. Золоор, БНХАУ-д одоогоор бүртгэгдээгүй байна. Тэгвэл өөр нэг үхлийн аймшигт вирус болох MERS CoV буюу коронавирусын халдвар ойрхи дорнодоос наашилсаар манай иргэдийн хамгийн их зорчдог БНСУ-д дэгдлээ. Хэдийгээр шууд хиллэдэггүй ч гэсэн БНСУ гэдэг бол Монголын хувьд ОХУ, БНХАУ-тай л ижил. Одоогоор коронавирусын тохиолдол гараагүй байгаа ч гарахгүй гэсэн баталгаа үгүй. Хэрвээ ороод ирлээ гэхэд Монгол Улс тэмцэхэд бэлэн үү. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, чадамжийг харахад тийм гэж итгэлтэй хэлж чадахгүй нь.



Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагууд чадлынхаа хэрээр ажиллаж, бас ч үгүй амжилттай яваа гэсэн статистик мэдээллийг өнгөрсөн жил Дорнодод болсон чуулга уулзалтын үеэр албаны хүмүүсээс авч байсан удаатай. Тодруулбал, 2000 оны эхээр улсын хэмжээнд халдварт өвчний тохиолдол 10 000 хүн амд 160 байсныг сүүлийн жилүүдэд эрчимтэй тэмцсэний дүнд 146 болгон бууруулж чадсан байна.



Сүүлийн таван жилд дунджаар 30 гаруй төрлийн халдварт өвчний 40,000 орчим тохиолдол бүртгэгдсэний 10 хувийг сүрьеэ, 43 хувийг БЗХӨ эзэлж байгаа аж. Бохир гарын шар буюу Гепатит А-гийн халдварыг 14.7 хувь байсныг 2.3 хувь болгон бууруулжээ. “Сайны хажуугаар саар” гэгчээр сүүлийн таван жилд гахай хавдар 4.9, мөөгөнцөр 4.6, тэмбүү 4.1, салхинцэцэг 3.0 промиллоор тус тус нэмэгдсэн үзүүлэлтийг өнгөрсөн жил мэргэжлийн байгууллагаас зарлаж байлаа. Энэ бол чамлах амжилт биш ээ. 


Гэвч одоо байдал өөрөөр яригдана. Саяхан гарсан улаанбурхан өвчний тархалт манай эрүүл мэндийн салбарын санхүүгийн боломжийг хэмжээнээс нь хэтрүүлээд сэгсэрчихлээ. Ийм эгзэгтэй мөчид корона вирусын дэгдэлт БНСУ-д гарсан нь бидний хувьд маш таагүй зүйл юм.



ЭМЯ болон ХӨСҮТ гаднаас аюултай өвчний халдвар орж ирэхээс сэргийлэх ажлыг ДЭМБ, олон улсын дүрэм, стандартын дагуу зохион байгуулдаг. 2009 онд Улаанбаатарт хийсэн В.Путины айлчлалын үеэр зочид төлөөлөгчдийн дунд багтсан сэжиг бүхий иргэдийг карантинд хамруулж байсан тохиолдлыг онцлон дурьдсан. Тухайн үед төлөөлөгчдийн зүгээс энэ алхмыг буруу ойлгож, ихээхэн дургүйцэж байсан боловч сүүлд нь ОХУ-аас “Танай улс халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг олон улсын стандартын дагуу сайн зохион байгуулсан байна” гэсэн утга бүхий хүлцэл өчсөн бичиг ирж байсан гэдэг. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын айлчлалын үеэр ч халдвар орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх үндэсний тандалт хариу арга хэмжээний тогтолцоо зохих хэмжээнд ажиллаж байгаа. Гэвч үүнийг улам сайжруулах нь салбарынхны зорилт байх ёстой. БНСУ, ОХУ бусад улсад зорчоод ирсэн иргэдэд бүгдэд нь анхааруулга, зөвлөмж өгч, ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах ёстойг мэдүүлэх гэх зэргээс гадна өөр бусад ажлыг зохион байгуулахад зардал мөнгө хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх энэ ажилд илүү анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө гаргаж ажиллах ёстой юм. Цалгар назгай байсаар газар авахуулчихвал энэ вирусыг бид үнэхээр дийлэхгүй. ОХУ тэргүүтэй олон улс орнууд коронавирусаас сэрэмжлэхийн тулд хилээ бүрмөсөн хаахыг ч үгүйсгэхгүй байна шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн улс орнууд айж байна. Бид ч гэсэн айх ёстой. Вирус орж ирэх боломжийг хаахын тулд боломжтой бүхнийг хийх ёстой.  



Дэлхий дахиныг түгшээж байгаа халдваруудын аюул арилаагүй хэвээр байна. Эбола вирусын талаар монголчууд бараг мартаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл энэ өвчний дэгдэлт нь л буурсан болохоос эмчлэх аргыг нь нээж олоогүй хэвээр байгаа. Олон улсын эрдэмтдийн баг 2016 он гэхэд вакцин гаргаж авна гэсэн найдлага тавьж ажиллаж байгаа талаар  мэдээлж байна. Корона вирусын хувьд эмчилгээ, вакцин гаргаж аваагүй, мөн ид дэгдэлтийн үедээ байна.



Нийгмийн буюу амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт олон хүнийг хамардаг учраас үр дүнтэй тэмцэхэд тухайн улсын эрүүл мэндийн салбарын ерөнхий чадамж хамгийн гол нөлөөтэй байдаг. Эдийн засгийн боломж тааруу, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний тоо хангалтгүй манай улсын хувьд коронавирус, түүнтэй адилтгах бусад вирусын халдвар орж ирсэн тохиолдолд үр дүнтэй тэмцэх боломж хязгаарлагдмал. 



Улаанбурхан өвчний дэгдэлт сарын турш үргэлжлэхэд эм, хангамжийн зардлынхаа дөрвөн сарын төсвийг тавиад туучихсан байна. Салбарын сайд нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж байж, дөрөвдүгээр улиралд хэрэглэх эмийн зардлаа наашлуулахаар боллоо. “Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн” хэрэг. Дөрөвдүгээр улиралд хэрэглэх эмийн зардлыг аравдугаар сард төсвийн тодотголоор авч хэлэлцэхээр болжээ.  



Эрүүл мэндийн салбарын төсөвт эмийн зардлыг бууруулж баталсныг мэдсэн юм шиг улаанбурхан өвчний дэгдэлт гарсан. 15000 гаруй удаагийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Юмыг амархан мартдаг, “тайвширдаг” зангийнхаа хариуг амссан нь энэ. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр манай эрүүл мэндийн салбарынхны чадамж тааруу гэж байгаа ч энэ нь санхүү мөнгөний хүрэлцээгүй байдал, түүнтэй холбоотой боловсон хүчний дутагдлаас л болж байгаа юм. Түүнээс биш ХӨСҮТ байгаа боломжоосоо илүү ажлыг нугалдаг юм билээ. Гэхдээ эмнэлгүүдийн ачааллыг бодолцож үзээд хуваарилалт хийх боломж бололцоо харагдаад л байдаг.  

Халдварт өвчний тархалт, нөхцөл байдал аймгуудад харилцан адилгүй боловч тэмцэх, сэргийлэх ажилд тулгарч байгаа бэрхшээл нь нийтлэг байна. Үүнд, нэгдүгээрт, боловсон хүчин хангалтгүй. Аймгийн хэмжээнд халдварт өвчинтэй тэмцэх үүрэгтэй 1-2 мэргэжилтэн байдаг нь маш хангалтгүй үзүүлэлт гэнэ. Суманд тусгайлсан мэргэжилтэн байдаггүй бөгөөд тандалт, судалгаа гэх мэт наад захын ажлуудаа сумын эмч нь хариуцаж хийдэг ажээ. Хоёрдугаарт төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал. Аймгуудын Эрүүл мэндийн газарт “Эмийн төсөв” нэрээр санхүүжилт орж ирдэг ч үүний талыг нь лабораторийн зардалд, 1/3 хувийг нь өөр бусад зүйлд зарцуулж, эмийн мөнгө хаанаа ч хүрдэггүй ажээ. Энэ бол халдварт өвчин хөдөө аймгуудад гарлаа гэхэд эмэнд хэрэглэх мөнгө байхгүй ээ л гэсэн үг. Гэтэл БНСУ-д зорчих визийн журам, нөхцөл хөнгөрснийг хамгийн их ашиглаж байгаа хүмүүс нь хөдөөгийнхөн байгаа юм. БНСУ-д гурван сарын хугацаагаар зорчигсдын ихэнх нь хөдөө аймгуудынх байна. Хэрвээ эдгээр иргэд вирус тээж ирлээ гэж муу ёрлоход, тэнд нь эмчлэх эм нь байхгүй байна гэсэн үг шүү дээ.  Халдварт өвчинтэй тэмцэх ажилд тархвар судлаачдын үүрэг маш чухал байдаг ч орон тоо хангалтгүй байдаг аж. Тиймээс халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн боловсон хүчин, орон тоог нэмэгдүүлэх, эмийн төсөв, лабораторийн төсвийг салгах, тархвар судлаачдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.     
 


Өдөрт долоон цаг ажиллахдаа нэг хүнд 20 минут зарцуулахаар бодож, 24 хүнд номер тараачихаад, түүнийгээ дуусмагц нормоо гүйцээсэн гэсэн шиг гарч оддог зарим дүүргийн амбулаторийн эмч нарын ажлын ачааллыг зогсоо зайгүй хагалгаанд ордог ГССҮТ-ийн эмчтэй харьцуулах аргагүй. Сайтар судалгаа хийгээд орон тооны хувьд зохицуулалт хийвэл зарим нь задарч, зарим нь жаргадаг тэгш бус байдал алга болох сон.


Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
ЧОНО:
ЗА ДАА ТА НАР Ч ШҮҮМЖЛЭЭД, МЭДЭМХИЙРЭЭД ЮУ Л ӨӨРЧЛӨӨ АЖ ДАА. ЦАЛИН БАГА УЧИР ХҮН МӨНГӨ ОЛОХЫГ БОДНО БИЗ ДЭЭ. ТА НАР Ч ГЭСЭН БАГА ЦАЛИНТАЙ БОЛ ЗҮГЭЭР БОЛЖ БАЙНА ГЭЭД СУУГААД БАЙХ УУ. ХУДЛАА МЭДЭМХИЙРЧ, ХИЙРХЭХЭЭ БОЛЬЦГОО. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ СӨНӨСӨН САЛБАР. ОДОО ХАРИН ТЭР МЕРС НЬ Ч БАЙНА УУ БЭРС НЬ Ч БАЙНА УУ ОРООД ИРЭЭСЭЙ. ТЭГЭЭД ЭНЭ БАЙЖ БАЙГАА АРЧААГҮЙ ХЭДЭН ТЭНЭГ ТӨРИЙН ДУРАКУУД ХАЛДААСАЙ. БАЙСХИЙГЭЭД Л КАЗИНО ГЭЭД НИСДЭГ БИЗ ДЭЭ. ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА УЛСУУДЫГ ЯАЖ Ч ДҮРЭМДЭЖ, ТАНГАРАГДААД ДАРАМТЛААД ОДОО ГАРАХ ЮМ НЬ ГАРААД ДУУССАН. САЙХАН Л СӨНӨЖ БАЙНА. ТЭНЭГ НӨХДҮҮДЭЭР САЙД ХИЙЛГЭДЭГ. ТЭДЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ЯРИХГҮЙ ХЭРНЭЭ ЯДАРСАН АЖЛАА ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ МУУЛААД ЯАХ ВЭ. ЗҮГЭЭР ӨӨРӨӨ Л ЭРҮҮЛ БАЙ. ЧИНИЙ ӨӨРИЙН ЧИНЬ Л АСУУДАЛ. ЧИ МУУ ХЭЛСЭН Ч ЭРГЭЭД ЭНЭ ХҮМҮҮС РҮҮГЭЭ ИРНЭ ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ МУУЛСАНЫ ОРОНД ЮУНААС ЯАГААД ГЭДГИЙГ НЬ СУДЛА Л ДАА. ТЭГЭЭД ХЭЛЭХ ГАЗАРТ НЬ ХЭЛ. БОЛОХГҮЙ ТА НАР ӨӨРСДӨӨ ЭНЭ ТЭНЭГҮҮДДЭЭ ХЭЛ. ЭМНЭЛГИЙНХЭН ХЭЛЭЭД ХЭН Ч ТООХОО БАЙСАН. АРХИЧИН, ЗАВХАЙ, ЛУЙВАРЧИН, Х
2015-06-11