Нийт нутгаар дулаарна
2015-06-12

Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарах нь ээ. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Зургаадугаар сарын 13-14-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд, 15-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын, дуу цахилгаантай бороо орох аж.

 

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин