О.Содбилэгийн гэргий Монгол дээлээр үзэсгэлэн гаргана
2015-06-19

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул Монгол дээлээр үзэсгэлэн гаргахаар болжээ. Тэрбээр загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм. Иймд өөрийн найз загвар зохион бүтээгч Б.Ууганцэцэгтэй хамтран үндэсний их баяр наадамд зориулсан коллекци бэлэн болж, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох аж.

 

Харин дизайнер Б.Ууганцэцэгийн хувьд “Хайрын хурим” салоныг амжилттай ажиллуулж яваа чадварлаг дизайнеруудын нэг юм. Тэд баяр наадамд зориулсан коллекцидоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачдын нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглан, торгон хэвлэлттэй материалаар урлаж байгаа гэнэ.

 

Материалын хувьд дахин давтагдашгүй, шинэлэг, торгон, олон хуниас бүхий байхаас гадна зуны улиралд тохирсон нимгэн, хөнгөн байдлыг чухалчилжээ. Ингэснээр монгол зураг, монгол соёл, монгол урлагийг дэмжигч “Хайрын хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц нь эртний хатадын  эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь.

 

Уг салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр  энэ сарын 25-28-нд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн  үзүүлэх гэнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zagvar gj ju baidagiig oilgoosoi anujin avgai neg ajima deel ene avgai bas neg uran zurag tsag ue gj baidag jum sh dee harj l baiya naadmaar yamar deel goy bolohiig kkk
2015-06-19
Зочин:
Ongorhoi saltaatai nahu bna bilee. Hulgaich iin udam
2015-06-19