Хэт халуун 224 хүний аминд хүрлээ
2015-06-23

Пакистаны төвийн нутгуудад хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Ихэнх нутгаар +45 хэмтэй байгаа бөгөөд наранд цохиулж амиа алдсан хүмүүсийн тоо 224-д хүрч, 1500 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өндөр настан хэмээн тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

Ганцхан өдрийн дотор амиа алдагсдын тоо 100-аар нэмэгдсэн нь эрх баригчдын санааг зовоож байна. Нийслэл Карачи хотын ихэнх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаагааг зогсоохоор төлөвлөсөн байна.

 

Хэт халуун ундны усны үнэд нөлөөлж хувийн бизнес эрхлэгчид усыг өндөр үнээр борлуулж, ашиг олж эхэлжээ. “Амьжиргаанаас доогуур орлоготой иргэд ундны ус худалдан авч чадахгүйгээс болж, амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа” хэмээн НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин