Олон улсын эрэн хайх багийн эрхийг авахаар ажиллаж байна
2015-06-23

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG- International Search and Rescue Advisory  Group/НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургууль”-ийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын дунд хэмжээний олон улсын эрэн хайх багийн эрхийг авахаар ажиллаж буй Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад зохих хэмжээний үнэлгээ, түлхэц болох ач холбогдолтой.  Түүнчлэн онцгой байдлын чиглэлээр Монголын  гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын тусламж дэмжлэг авах бололцоог нэмэгдүүлэх аж.

 

 

Уг сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад зохион байгуулснаар газар хөдлөлтийн томоохон аюул тохиолдон ихээхэн хэмжээний хохирол учруулж, хор уршгийг арилгах үндэсний хүч хэрэгслийн чадавх хүрэлцэхгүй тохиолдолд гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх.  Тусламжийг шуурхай хүлээн авах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшлэх, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт сайжрах чухал ач холбогдолтойг албаны хүн онцолсон.

 

Олон улсын дасгалд сургуульд Монгол, Индонез, Шри Ланка, Камбож, Малайз, Тайланд, Филипин, Австрали, БНХАУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи  гэх мэт 30 гаруй орноос 120 гаруй зочид төлөөлөгч, оролцож байна.

 

 

Дадлага сургуулилтын үеэр  “Чингис хаан”  нисэх онгоцны буудлаар дамжин аврах багууд түргэн шуурхай нэвтрэх сургуулилт, 3-р эмнэлгийн хамт олонд гамшгийн үед түргэн тусламжийг шуурхай хүргэхталаар олон улсын эмнэлгийн байгууллагаас туршлага судлан хамтран ажиллах үзүүлэх сургууль хийх юм. Аврах тусгай анги дээр багаж хэрэгсэл, аврах багийн тусламж үзүүлэх чадварыг үзэж танилцана. Томоохон хэмжээний гамшиг, газар хөдлөлт тохиолдсон үед Монгол Улс Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

 

Сургуулилтыг ОБЕГ дээр зохион байгуулах бөгөөд өгөгдсөн цагт аврах ажиллагааг зохион байгуулна. Энэхүү дадлага сургуулийг бүсчлэн жил бүр тухайн нэг орныг сонгон зохион байгуулдаг ба Монгол Улсад болж байгаа нь нэр хүндийн хэрэг байна. Жил бүр нэг улс даргалагч хийдэг бөгөөд энэ жилийн Шинэ Зеланд удирдаж байгаа аж.

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин