Галыг хор нөлөө үзүүлэлгүй унтраах туршилт хийжээ
2015-07-02

Сүүлийн үед галын аюулын улмаас түлэгдэж, гэмтэх асуудал ихээр гарах болжээ. Айл гэр, албан байгууллагад гал түймрийн аюулын улмаас 7 хоногт 1-2 хүн амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор гал унтраах үйл ажиллагааг өчигдөр албаны хүмүүс туршиж үзжээ. 

 

 

Энэхүү туршилтанд ОБЕГ, ОХУ-ын албаны төлөөлөгчид, ТОСК-ийн албан хаагчид, бусад албаны хүмүүс оролцсон юм. Туршилтыг автомашины битүү зогсоолд хийсэн бөгөөд 12м.кв талбайд гарсан “Б” зэрэглэлийн галыг 3 секундын хугацаанд унтраасан юм. 

 

 

Ингэхдээ орчин тойронд хор нөлөө үзүүлэлгүй түргэн хугацаанд унтрааж, бохир, шингэн, утаа, хөө тортоггүйгээр туршилт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү гал унтраах хэрэгсэл нь “ГРАНТ 14.5” хэмээх гал унтраах автомат төхөөрөмж бөгөөд усны зарцуулалт багатай, зай талбай эзлэхгүй давуу талтай аж.   

 

 Гал унтраах энэхүү системийг зочид буудал, нийтийн байр, сувилал, эмнэлэг, хувийн байшин, оффис, худалдааны төв, ресторан, бар, кинотеатр, театр, уран зургийн галерей, музей, номын сан, Спорт цогцолбор, төмөр болон мод боловсруулах, химийн, хүнсний,  тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, нефтийн, хийн, эмийн, хүнсний, электрон барааны, хувцасны  гэх мэт төрөл бүрийн агуулах, Битүү автомашины зогсоол гэх мэт обьектуудад ашиглах боломжтой юм. Энэхүү төхөөрөмжийг “Инжин илч” компани нь ОХУ-ын гал унтраах автомат систем үйлдвэрлэх салбартаа тэргүүлэгчдийн нэг шинжлэх ухаан, технологи  үйлдвэрлэлийн  “ЭТЕРНИС” групп компаниар дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн байна.

 

 

Барилга байгууламжийн галын аюулаас үүдэн гарах хор хохирлыг багасгах галын эрсдэлийг бууруулах зорилгоор “Барилгын хөгжлийн төв”-тэй  хамтран 6 сарын 29-өөс 7 сарын 2-ны хооронд барилгын зураг төслийн компаниуд болон барилга угсралтын компаниудын галын инженерүүдийг үнэ төлбөргүй сургалтанд хамруулжээ. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин