Хөвсгөл нуурт живж амиа алджээ
2015-07-16

Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд Хөвсгөл аймагт 42 мянган  аялагч зорчсон талаар бид өмнө нь мэдээллэсэн. 

 

Тэгвэл наадмын өдрүүдэд нэг аялагт Хөвсгөл нуурт живж амиа алджээ. Тодруулбал,  аялагчид Мөрөн сум, Хатгал тосгоноор дайран Хөвсгөл нуурт ирж Сүхбаатар хөлөг онгоц болон жижиг моторт завиар далайд аялдаг аж. Гэвч зарим иргэд баталгаат завиар буюу хүн тээвэрлэх тусгай үнэмлэхгүй сонирхогч иргэдийн завиар аялах нь олон байдаг бөгөд наадмын өдрүүдэд албан ёсны зөвшөөрөлгүй жолоодогчтой жижиг завиар аялан нэг иргэн амь насаа алджээ. 

 

Иймээс иргэдийг баталгаат зөвшөөрөлтэй завиар далайд аялах, архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jirense hvn ungursun gesen shv dalbaat zavind ni suuj bgaad
2015-07-16
zochin:
Hkudal shuu dee . Dalai deer olon zab eneedder ch ybj l bna . Derged ni bgaa bidend hkaragdaagyi l um bna. Hken chamd tegj hkeleb Zurgii ni gargaach. Hkudal zyil bna.
2015-07-16