Буман цагаан хонины баяр боллоо
2015-07-24

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд энэ сарын 21-22-ны өдрүүдэд “БУМАН ЦАГААН ХОНЬ”-ны баяр боллоо.   Энэхүү баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Эрдэнэхайрхан сумын харъяат “Сонор трейд” группын ерөнхийлөгч, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Амь-Ус” ТӨХК-ийн захирал П.Ганзориг, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Ж.Сүхбаатар,  Эрдэнэхайрхан сумын УБ хот болон  Завхан аймаг дахь нутгийн зөвлөлийнхөн, сумын удирдлагууд, нутгийн харъяат бизнес эрхлэгчид оролцжээ.

 

Эрдэнэхайрхан сум нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 101011 толгой хонин сүрэг тоолуулж аймагтаа хоёр дахь “Буман хонь”-той сум болж байгаа юм.  Мөн бүх малынхаа тоогоор 167.6 мянган мал тоолуулж аймагтаа 3-рт, мянгат малчдынхаа тоогоор аймагтаа тэргүүлж 51 мянгат малчинтай болсон байна.                

Б.Дэжид                                   

Shuud.mn
Сонин хачин