Хуульчийн шалгалтын тов зарлагджээ
2015-07-27

Монгол Улсад хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг зарлажээ. Энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалгалт Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/145 дугаар тушаалд зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 18, 19, 20-ны өдөр авахаар товложээ.

 

Хуульчийн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх бөгөөд аль алиныг нь тусгайлан бэлтгэсэн танхимд, компьютер ашиглан авах юм байна. Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж ирэх наймдугаар дугаар сарын 18-ны өдөр дуусах аж. Шалгалтад оролцохыг хүсэгчид https://burtgel.legalinstitute.mn/ хаягт нэвтэрч бүртгүүлэх юм байна.

 

Дашрамд дуулгахад хуульчийн мэргэжлийн шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэдэг байна. 

 

Монгол Улсад хуульчдыг сонгон шалгаруулах, үүний үндсэн дээр мэргэжлийн гэрчилгээг олгох ажил 2004 оноос эхэлсэн. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар тус шалгалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин