Чуулганы хуралдаан завсарлалаа
2015-08-05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай  хуралдаж шийдэх юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ хандаж, “Үдээс хойшхи  хуралдаан хаалттай явагдана. Тиймээс гар утас, I pad-гүй, нууцын дэвтрээ авч ирээрэй” хэмээн анхааруулав.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин