Угсраа автобус үйлчилгээнд гарчээ
2015-08-15

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ шинэчлэлийн хүрээнд 18.7 метр урттай угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргажээ. Уг автобус нь Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шарын автобусны буудлаас Офицеруудын ордон хүртэл явж байна.

Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах юм байна. Тэдгээрт 20 угсраа, 40 тролейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус багтжээ.

Түүнчлэн иргэдэд үйлчилгээ хүрэгх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгдээд байна.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зориг:
өнөөдрөөс эхлэн автобуснуудын чиглэлүүд өөрчлөгдсөн нь нэг талаас харахад энэ урт автобус нэвтэрсэнтэй холбоотой юм шиг боловч үнэн чанартаа иргэдийг аль болох олон даижиж олон бууж суух болгож нөгөө картных нь дансан дахь мөнгийг нь олон удаа шулж авах гэсэн юм шиг санагдлаа.
2015-08-15
zochin:
tun ayataihan auto bus nii buudaltai bolson ym chin tend mash todorhoi yamar dugaar chiglel.n autobus uilchleh ter ni yamar buudaluudad zogsokhoo mongol. english buyu neriig ni latin.r bichij tavisan heden minut.n hoorond daraagiin autobus ni irehiig bichsen bmaar bnaa tegvel teriig chon unshaad l humuus amarhan oilgolt avaad ikh amar sh dee tiim ym hiigeech eee NIITIIN TEEVER.N GAZAR.AA