Оюутнууд жагсана
2015-08-17

Энэ жил их дээд сургуулийн сургалтын төлбөр 40 хүртэлх хувиар нэмэгдэж байгаа гэж мэдээлэгдэж байгаа. Тэгвэл өнөөдөр оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж, тайван жагсаал хийхээр болжээ.

 

Оюутнуудын жагсаал өнөөдөр 12:00 цагт Оюутны талбайд болох юм байна. Тэд “Эдийн засаг хямралтай байгаа энэ үед их дээд сургуулиуд төлбөрөө 40 хүртлэх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу” хэмээн үзэж байгаа аж.

 

Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх оюутнуудын хөдөлгөөнийг Монголын оюутны холбоо дэмжиж байгаа ба МОХ-оос сургуулийн удирдлагуудад сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн зарцуулалт, оюутан сурагчдад тайлагнасан байдал, төлбөр нэмэгдсэн шалтгаан зэрэг мэдээллийг бичгээр өгөхийг шаардаж, шаардах бичиг явуулжээ.

 

Shuud.mn
Сонин хачин