Обамагаас охиныхоо амийг нэхэв
2015-08-28

АНУ-ын “WDBJ7” телевизийн хөтлөгч Алисон Паркер болон зураглаач Адам Уард нарыг Монета хотноо иргэдтэй уулзаж байхад Виржини мужийн оршин суугч 41 настай Уэстер Ли Фланаган буудаж, хөнөөсөн билээ. Гэмт этгээд цагдаа нарт бүслэгдэх үедээ толгой руугаа буудаж, амиа егүүтгэсэн юм. Тэрээр өш хонзонгийн сэдэлтэй сэтгүүлчдийг буудсан нь тодорхой болжээ.

 

Амиа алдсан хөтлөгч Алисон Пакерын аав Энди Паркер Ерөнхийлөгч Барак Обамагаас охиныхоо амийг нэхсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энди “AFP” агентлагт “Обама галт зэвсгийн хяналтын тухай хуулийг хурдан батлах ёстой байсан. Олон хүн галт зэвсгээс болж амиа алдлаа. Та охиныг минь алчихлаа” гэж ярьжээ.

 

Ерөнхийлөгч өчигдөр “ABS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ сэтгүүлчдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн юм. Халдлагын дараа Цагаан ордноос Конгресст хандан галт зэвсгийн хяналтын тухай хуулийг хурдан батлахыг шаардсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hun daramtlan doromjolvol uhehees uur yah bilee.
2015-08-28
Zochin:
Aris unguur yalgavarlah uzeliin ur dun. Hugiin racistuud
2015-08-28
Зочин:
Racistuud yagaad ch udaan amidrahgui
2015-08-28