Лейкерс Марсело Хуертастай гэрээ байгуулав
2015-09-01

Бразилийн шигшээ багийн хамгаалагч Марсело Хуертас Лос Анжелес Лейкерс багтай нэг жилийн гэрээ байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ.

 

32 настай Хуертас нь пик н ролл хувилбараар гайхалтай тоглодог нэгэн бөгөөд, драфтын №2 дахь сонголт Д’Анжело Расселлын сэлгээ болж тоглох юм. Марсело зургаан улирлыг Испанийн Барселона, Баскониа багт өнгөрүүлэхдээ гурван удаа Евролигийн шөвгийн дөрөвт шалгарч үлдэхэд голлох үүргийг гүйцэтгэж байжээ.

 

Түүний хамгийн том давуу тал нь пик н ролл хувилбараас ашигтай тоглодог. Барселонагийн төлөө 80+ тоглолтонд оролцохдоо пик н ролл хувилбараас 870 оноо авах боломжийг үүсгэж чадсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

 

Зөвхөн клубтээ ч биш шигшээ багтаа гол найруулагч нь болж, олимп дэлхийн чанартай тэмцээнд оролцдог байна. Бразил Америкийн багууд хоорондоо таарахад дасгалжуулагч Майк Шишевскигийн шахсан хамгаалалтыг Хуертас төвөггүйхэн сэтэлж, асуудал тарьж байсныг сануулах нь зүйтэй.

 

Лейкерсийн хувьд боломжийн сонголт боллоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Гагцхүү Байрон Скотт түүнийг яаж ашиглах нь сонирхол татаж байгаа юм. Д’Анжело Расселл, Лью Уильямс, Ник Яанг зэрэг бөмбөгтэй тоглодог олон хамгаалагч байгаагийн дээр Коби Брайнт сагсан бөмбөг тоглосон бүхий л хугацаандаа бөмбөгний эрх мэдлийг эзэмшиж байсан нэгэн.

 

Тэгэхээр Хуертас эхлээд дасгалжуулагчийнхаа итгэлийг олох шаардлага байгаа юм.

 

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин