Стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг ихэсжээ
2015-10-08

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

 

“Сэтгэцийн эмгэгтэй хүний нэр төрийг хамгаалах” сэдвийн дор уг өдрийг тэмдэглэж, өвчтнүүдийн ар гэр, гэр бүлд зориулсан сургалт явуулах, ДЭМБ-аас гаргасан хүний эрхийг хамгаалах санамж бичгийг иргэдэд тараах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.

 

Мөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүст боловсрол олгох хөтөлбөр, сэтгэлзүйч нарт зориулсан 45 хоногийн сургалт явуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа тухай СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэлж байв.

 

Манай улсад сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэг 40 хувиар нэмэгдсэн бөгөөд стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг ихсэж байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин