Сумдын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг баталлаа
2015-11-03

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоожээ. 

 

Ингэхдээ тухайн сумын  хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан үзжээ.

 

Тухайлбал 1500 хүртэл хүн амтай сумын Засаг даргын Тамгын газарт 12 албан хаагч, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 хүн ажиллахаар  тогтоолоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Orhon aimagin BaynUndur sumiig yah ve 90.000
2015-11-03