“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагуудыг саатуулагдаагүй
2015-11-06

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагуудыг цагдаагийн байгууллага саатуулаад байгаа тухай мэдээлэл гараад байгаа. Тэгвэл уг мэдээлэл худлаа. Тийм зүйл болоогүй тухай компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргал мэдэгдэл хийв.

 

Тэрбээр  “Энэ ор үндэсгүй худлаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье.  Өчигдөр нийслэлийн тээвэрлэгч компаниудын хурал болох байсан ч цуцлагдаад өөр хэлбэрээр хийгдсэн. Тус  хурал дээр удирдлагуудыг саатуулсан зүйл огт болоогүй. Манай удирдлагууд ажил дээрээ бүгд ирчихсэн ажлаа хийгээд байж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргасан байгууллагаас уучлалт гуйлгуулна. Хэрэв энэ алдаатай мэдээллээ залруулахгүй бол бид хууль хяналтын байгууллагад хандана. Худлаа мэдээлэл бичиж нэр төрд халдсанд харамсаж байна” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
avtobus companiudiin luivarchid baij yadaj bnadaa. buh luivar ni ilchlegdeed irheer
2015-11-06
Зочин:
тэтгэврийн ахмадууд карт уншуулахаар мөнгө нь хүрэхгүй байна гээд болохгүй юмаа үүнийг хаана хандах ёстой вэ Автобусны жолооч, хорооны халамжийн ажилтан мэдэхгүй гэх юм
2015-11-06