А.Цэгмид: Анх удаа төрийн одон мялаалгалаа
2015-11-13

Ахмад жүжигчин Аюурзанын Цэгмид өчигдөр Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. "Ромео Жульетта" жүжгийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр түүнд шагналыг нь гардуулсан юм.

 

Тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээж буй “Марко Поло” түүхэн кинонд тоглоод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ. Шагнал гардсныхаа дараа жүжигчин А.Цэгмид "Монгол хүн болж төрснөөрөө бахархаж гурван сар зураг авалтад яваад ирлээ. Ирэхэд намайг ийм шагнал тосож байна. Энэ шагналыг авч байгаа алтан тайзнаас одоогоос 50 жилийн өмнө 1965 онд "Гарын таван хуруу" жүжгийн эрэгтэй хүүхдийн дүрд тоглож урлагийн гараагаа эхэлсэн юм. Спорт, урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөсөн зүтгэлийг минь төр засаг үнэлж байгааг баяртайгаар хүлээн аваад сэтгэл догдолж байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Хүүхэд ахуй цагаасаа зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж анх удаа төрийн одон мялаалгалаа" хэмээсэн.

 

Б.Бэхи

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Батцэцэг:
Үнэхээр тууштай ажилсан бна
2020-11-10
zochin:
Bayar hurgye
2015-11-14
zochin:
Bayar hurgye
2015-11-14
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk:
Po-d baihdaa hunii nohortei sambaganaj heden jil amidarsniig chini bas shagnah ymsan mongold ireed hereggui gej hayad olon ym yrisniig chini bas shagnah heregtei ym baina,ta az jargaltai amidarch chadahgui ,bas humuus husehgui
2015-11-14
bi:
ovormots sain jujigchin sh az jargal husie
2015-11-13
Me:
Gavyatiig ni uguuchee, yu huleegeed bgaan beeee
2015-11-13