“Цайны зам” дахин сэргэнэ
2015-11-17

Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав БНХАУ-ын Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-д оролцоод ирсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд болсон хуралд дэлхийн 30 гаруй орны зочид төлөөлөгчид оролцсон  аж. Манай улсаас УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй албаны төлөөлөл оролцсон байна.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар гурван улсыг холбосон эртний “Торгоны зам” буюу “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээхээр болжээ. Манай улс цайны замыг сэргээж “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах саналыг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлсэн аж.

 

““Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулснаар хөрш орнуудын олон төрлийн тээврийг өөрийн улсаар өнгөрүүлэх, олон талт худалдааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүх талаар идэвхитэй өрнүүлэх боломжтой” хэмээн МЭНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав хэлэв.

 

Хурлын үеэр “Хөх мөрний эдийн засгийн бүс ба Түмэн газрын цайны зам” форум зохион байгуулагдсан аж. Уг форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож “Волга мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулж “Хөх мөрний эдийн засгийн бүс”-тэй холбох санаачилга дэвшүүлжээ. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д 400 тэрбум долларын өртөг бүхий байгалийн хий дамжуулах хоолойг, манай улсаар дайруулан өнгөрүүлэхээр болж, хоёр улсын төрийн тэргүүн гэрээнд гарын үсэг зурсан гэнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3agdjab MAN iin lyibarchin shuu dee MONGOLiin gex cetgel bxgui bvxniig ashig xonjionii nvdeer l xarj bgaa
2015-11-18