Эва Лонгория: Миний амьдралыг хүүхэд л өөрчлөх байх
2015-12-02

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория өчигдөр “ITV телевизийн “Loose Women” шоунд оролцож, ярилцлага өгчээ.

 

 

-Таныг наснаасаа залуухан харагддаг талаар хэн нэгэн хэлж байсан уу. Миний бодлоор та 40 настай бус 30 настай мэт харагдаж байна?

 

-Тиймээ, энэ үгийг байнга сонсдог. Энэ үгийг сонсох бүртээ цүнхэндээ байгаа бяцхан толиндоо өөрийнхөө төрхийг харж, тэднийг үнэн болон худал ярьж буйг шалгадаг. Мөн энэ үгийг сонсох болгондоо илүү сайхан, илүү залуу харагдахыг хүсдэг. Өдөр бүр биш гэхэд сардаа нэг удаа нүүрнийхээ будалтыг өөрчилж, шинэ хувцас худалдан авахыг зорьдог. Хачирхалтай сонсогдож буй ч бидний мөрөөдөлд хязгаар, төгсгөл гэж үгүй.

 

-Бяцхан толиндоо өөрийнхөө төрхийг хараад “залуухан” хэмээн хэлж буй тэдний үгэнд ямар хариу үзүүлдэг вэ?

 

-Би магтуулахыг хүсдэг. Сайхан, гайхалтай гэдэг үгийг сонсохыг хүсдэг. Миний сул тал бол хүний үгэнд их амархан итгэх. Тиймээс л хайр дурлалын салбарт тийм ч их амжилт олохгүй байгаа хэрэг.

 

-Та сар гаруйн өмнө өөрийн инстаграмдаа Викториа Бекхэмийг зургийг нийтлээд “Миний найз” хэмээн бичсэн. 2013 оноос хатагтай Бекхэм өөрийн шинэ авьяасаа нээж, загвар зохион бүтээх болсон. Харин та түүний модель болсон?

 

-Миний хамгийн сайн найз бол Викториа Бекхэм. Би цөөхөн хэдэн хүнд итгэдэг. Тэдний нэг бол энэ бүсгүй. Түүний гадаад төрх дэгжин бас загварууд нь гайхалтай. Түүний загвар зохион бүтээх авьяас гэнэт тодроогүй. Тэр хамтлагт байхдаа л тоглолтынхоо хувцас болон нөхрийнхөө хувцасны загварыг гаргадаг байсан. Би түүнд итгэдэг учир түүний зохион бүтээсэн даашинзыг өмсөөд олны өмнө гарахдаа эмээдэггүй.

 

-Нэг удаа Викториа “Би Эвагийн өмнө л өвдөг сөгдөж байсан” гэж ярьж байсан?

 

-Түүний нэгэн даашинзыг өмсөх үедээ би хормойг нь муухай болгочихсон юм. Викторио тэр хормойг янзлахын тулд миний өмнө сөгдсөн. /инээв/

 

-Ямар байсан вэ?

 

-Хөгжилтэй.

 

-Та Харпер Бекхэмийн загалмайлсан эх?

 

-Тиймээ. Харперийн загалмайлсан эх болсон минь энэ амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай зүйл.

 

 

-Түүнийг харахаар хүүхэдтэй болох хүсэл төрдөг үү. Та 40 настай?

 

-Мэдээж хэрэг. Миний амьдралыг хүүхэд л өөрчлөх байх. Нэг л өдөр гайхалтай мэдээг та бүхэнд дуулгах байх.

 

-Тони Паркерээс салаад та олон залуутай нэр холбогдсон. Эдгээр залуусын дунд хүүхдийн тань эцэг болох нэгэн байгаагүй гэж үү?

 

-Амьдрал өөрөө сугалаа. Азтай нь л сугалаанаас хэдэн саяыг олдог.

 

-Та Тонигоос салаад нэлээд удлаа. Та хоёрын хөндий харилцаа сайжирсан уу?

 

-Тийм ээ. Цаг хугацаа нүд ирмэхийн зуурт өнгөрч байна. Бид салаад 5-6 жил болж байна. Салалтын дараа нэг нэгэнтэйгээ уулзахад тухгүй байсан. Одоо бидний харилцаа бага зэрэг сайжирч, нэг нэгэнтэйгээ ярилцахад эвгүй байхаа больсон. Зүрх хэтэрхий холдсон учир.

 

-Тониг үзэн яддаг уу?

 

-Гэрлэлт гэдэг ариун нандин зүйл. Ялангуяа манай гэр бүлийнхэн гэрлэлтийг их үнэ цэнэтэй гэж үзэж, ач холбогдол өгдөг. Ээж минь хүмүүжүүлэхдээ салалт бол сонголт биш гэж заадаг байсан. Хайр сэтгэлийн харилцааг хатуу чанд барьж, хянаж болдоггүй. Олон хүн түүнийг үзэн ядаж, буруутгадаг. Харин би үүнийг хүсээгүй. Түүнийг хайрлахад, түүнтэй гэрлэхэд, долоон жил хамт байхад шалтгаан байсан. Тэр шалтгаан үгүй болоогүй тул би түүнийг үзэн ядахыг урьтал болгохыг хүсээгүй. Бид салцгаасан ч хоёулаа жаргалтай амьдарч байна.

 

-Хүмүүс таны үг бус шар хэвлэлд их итгэдэг. Энэ ярилцлагын дараа шар хэвлэлүүд та хоёрыг эргэн нийлсэн байх магадлалтай хэмээн бичих байх?

 

-Тиймээ. Би тэдэнтэй хэрэлдэх завгүй. Гэхдээ ганцхан удаа л гуйя. Би камерийн өмнө гарахдаа үзэгчдийг хуурч, өнөөдөр 50 хувьтай, маргааш 100 хувьтай жүжиглье гэж боддоггүй. Та бүхний мэдээлэл 100 хувь үнэн байх хэрэгтэй. Худал мэдээллээс болж олон уран бүтээлчийн амьдрал там болж байна.

 

-Нэр алдартай байх таалагддаг уу?

 

-Алдар нэр надад ажлаа сайн хийхэд тусалдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ ХҮҮХЭН ҮНЭХЭЭР СЕКСИ ХАРАГДАЖ БАЙНА.ХАР ШИЛЭН ТРИКО ӨМСЧИХСӨН ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА.ТЭГЭЭД ХӨӨРХӨН БАС ГУЯААРАА МАХЛАГ ЦАРАЙЛАГ ЮМАА.
2016-01-29
Зочин:
huurhun chig, hugjiltei chig huuhen bnshuu
2015-12-03