Цэгээн нуурт живсэн ачааны машиныг гаргалаа
2015-12-11

Цэгээн нуурт живсэн ачааны автомашиныг 10 хоногийн турш ажиллаж гаргажээ. Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай өнгөрөгч 11 дүгээр сарын 24-ний өдөр 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад машинтайгаа живж, онцгой байдлын алба хаагчид жолоочийг аварсан байдаг.

 

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан есөн албан хаагч өнгөрөгч сарын 25-аас энэ сарын 5-ний өдөр хүртэл 10 хоног ажиллаж, автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэж өгсөн байна. Цэгээн нуур 10 метр орчим гүн.  Мөсний зузаан 15 см орчим байгаа аж.

 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
saihan medee bna:
kkkk ter nuhur yadahdaa uhriin chanasan havirga gants neg gojin avch irsen blgui dee
2015-12-12
Zochin:
Zardal mungiig ni tuluuldeg bolmoor bn.
2015-12-11